2/22/2012

Дархан хар тэнгэр...


Дамдин дорлиг сахиус
Дархан хар тэнгэр гэдэг үг бөөгийн  шүтээн болж, уламжилсаар он уджээ. Хожим  бурхны шашин монгол, буриад оронд хүчтэй дэлгэрэх үеэс Дархан хар тэнгэрийг Дамдин дорлиг сахиус хэмээн гүргэм зандан хангалтай  гүр их хадын дунд хүрэн шар ямааг  хилбээж  буусан хөчин сансар бүхнийг хүжийн  цоргилоор дарсан, зэтэм алх тулам хөөргө барьсан хар хөх өнгөтэй  Хар дархан нэртэй Дамдиндорлиг сахиус хэмээн алдаршсан догшин бурхныг Хорь Агын буриад бөө удган нар шүтэх болсон байна.
Дархан хүн Дамдин дорлиг сахиусыг тэнгэр болгон шүтэж, жилд  нэг удаа дорлиг тахиулна хэмээн бөөгөөр буюу ламаар сахиус тахиулж, тусгай зан үйлддэг. Хөөрөг хясан эздийг тахиж хүндэтгэдэг.
 Дорлиг тэнгэрийн дуудлага
Хадияи ширэхэн
Хадин шинэн хи
Хар хөргэеи
Хажигануулахан
Хар булуд дүши еэ
Ханхинуулахан
Хан дорлиг тэнгэр
Бутын чинээн
Хар хөргэеэ
Бужигнууланхан
Булут
Төмөр дүшиеэ
Бужигануулхан
Бурхан дорлиг тэнгэр

No comments:

Post a Comment