2/18/2012

Улаачид хандах нь...

Онго тэнгэр удам угсаагаа нэг хором ч мартаж болохгүй .

·         Улаач хүн хамгийн гол нь өөртөө итгэх. Онго тэнгэр тань чамд бүрэн бууж л байгаа бол амнаас гараж байгаа үг бүрээ үнэн гэж итгэ.

·         Тиймээс аливаа бүхэнд нухацтай хандаж .Амнаасаа хар муу үг бүү гарга.Хэн нэгэн  чамайг хэл амаар гутааж хэцүү хатуу үг сонсох ч үе ирнэ.Амьдралд чинь хатуу үйл явдал тохиолдох л болно учир нь чи улаач ч гэсэн хүн хүний амьдралын тохиолдож болох бүхэн чамд тохиолдоно.Бөөлөж байх үедээ чи бөө ч гэсэн. Жирийн үед чи жирийн л байхыг хичээгээрэй.

·         Үхээрийн газарт бүү оч .Хэрэв чиний чадал гүйцэж үхээр зайлуулж ,тонилоогүй  сүнснүүдийг зайлуулж чадахаар болсон бол тэдгээрийг чиглүүлэх нь бас буян юм шүү.

·         Улаач хүнд байвал илүүдэхгүй зан чанар. Тэвчээр,хатуужил, зориг, итгэл үнэмшил, энэрэнгүй, гэх мэт олон л зүйл байна .Зарим тохиолдолд шантрах зүйлс гараж ирдэг ч чи бүгдийг даван туулаж чадна.

·         Хүнд засал хийхдээ сэтгэл зүрхийг нь эхэлж засаж байх. Хүмүүс чамд хандаж ирэхдээ хүсэж болох бүхнийг л хүсэж ирнэ .Зарим нэг нь үнэхээр итгэж аврал ирэж явхад зарим нь тийм биш .Зарим нэг нь мөнгө төгөрөг өшөө хонзон, өр авлага гэж өнөө маргаашаа ч бодож байхад зарим нэг нь үр хүүхэд хань ижил нас буян гээд л янз бүрдээ.Энэ хүмүүс ямар ч байсан чи туслах л ёстой тиймээс дотроос нь сэтгэлийг нь цайлгаж өгөх хэрэгтэй .Хүмүүс тав арван төгөрөг мөнгө өгчөөд л үр дүнгээ хүлээж эхэлдэг альваа юманд цаг хугацаа байдаг гэдгийг тэд мэдэдгүй юм.Гэхдээ бүх хүн биш лдээ .Хүмүүс дандаа л зовлон тохиолдлоо гарз гарлаа гэж ирдэг тэгэвэл тэр зовлонгийн үр нь тэр хүн өөрөө гэдгийг нь сайтар ойлгуулах хэрэгтэй .хүн дотороосоо гэрэлтэж эрүүл сэтгэж эрүүлээр бодож аливаа зүйлд өөртөө итгэвэл болохгүй бүтэхгүй чадахгүй зүйл гэж байхгүй юм. Энэнийг бараг бүх л онго тэнгэрүүд сургадаг шүү дээ.

·         Улаач хүн онго тэнгэрээ буулгасны дараа арга ч үгүй омогшиж бүхнийг чадах юм шиг л омголон догшин болож эхэлдэг арга ч үгүй гэнэт л асар их хүч чадал чамд ороод ирхээр. Энэнийгээ хэзээ ч буруугаар бүү ашигла энэ бол хамгийн том цээр юм.

·         Эцэст нь хэлэхэд Мөнх тэнгэр бүгдийг дэнсэлдэг юм шүү. Эх сурвалж eruul.blog

Бөөгийн тухай...

Өчилөө өчий өршөө.

Өвөг дээдсийн удамын хэлхээ өнөө хүртэл олон мянган жил үл тасран бидний үед өвлөгдөн ирсэн байх юм .  Энэ жижиг туураг тусгаар монгол улсыг бүрэн бүтэн байлгаж өдий хүрхэд Бөө хүмүүний тус дэм голлох үүргийг гүйцэтгэн иржээ. Аль ч түүх сутарт тодорхойлон гаргасан зүйл хомс байдаг ч түүхэнд үзүүлсэн үүрэг үнлэшгүй их байсан нь өдгөө бүдэг бадаг цухуйж байна. Олон овог аймагыг нэгтгэх , бусад үндэстэнийг байлдан дагуулсан Монгол түмний дэлхийг эзэгнэсэн тэртээх 13 -р зуун , Манжийн дарангуйлал , Ардын хувьсгал гээд бидний мэдэх түүхэн он жилүүдэд Бөө түүний гүйцэтгэж байсан үүрэг байсаар байсан нь өвөг дээдэсийн удамын хэлхээ тасралтгүй үр хойчдоо уламжилагдан ирсэний жишээ юм.
Бөө гэх ойлголт ард түмний дунд таагүй сэтгэгдэл дагуулсаар өнөө хүржээ бөө бол хараал жатаг хийгч хар домын шүтлэг, бөө бол хүхэл дагуулаг ч хар шид дом гэх мэт үзэл суртал одоо ч ард түмний дунд түгээмэл байна.
Бөөгийн зан үйл үнэнийг дуулгаг ч , сэтгэлийг засаг ч , сургаалыг хайрлаг ч, амалсанаа биелүүлэг ч , биеийг анагааг ч , эвдэрсэнийг эвлүүлэг ч , өстөнийг зайлуулаг ч , Өнгөрсөн , Одоо , Ирээдүйг тольдогч хамгийн ардчилсан монгол түмэнд л байх уламжилагдсан зан үйлийн шүтлэг юм.
Бөө бөөгийн зан үйл ард түмнийг тэтгэх зөв замыг чиглүүлэх буяны төлөөх бүхийл үйлийг хийж Мөнх хөх тэнгэртээ даатган өөрийн утсан чинээ амиа зовсон зүдэрсэн ард түмнийхээ төлөө өгөхөд бэлэн тангараг өргөсөн тэнгэр хүмүүн байдаг.
Бөөгийн дуудлага уриа бүхэлдээ шүлэг яруу төгөс сонсголонтой магтаал дуулал. Байгал дэлхий , ан амьтан , араатан жигүүртэн, уул усаа магтан дуудсан яруу найраг юм.
Бөөгийн өмсгөл зүүсгэл эдлэл хэрэглэл бүхэлдээ уул ус, байгал дэлхий , ан амьтан тэдгээрийн оршилыг бэлэгдсэн байхын зэрэгцээ монгол түмний ахуйн эд хэргэлийг бэлэгдсэн бэлэгдэлтэй өвөрмөц шүтлэгийн зан үйлтэй.
Бидэнд өвлөгдөн ирсэн удамын хэлхээ зан үйлийн тэнгэр шүтлэгийг бөө хэмээх нэр зүүгсэд өнөө олширч удам судар ёс жаягаа хөсөр хаян хэдэн арван халтар зоосны төлөө буянаа баран бузарыг үүсгэн суух нь элбэг болж  хэнээс ч нуухын араггүй болсон нь нэн харамсамаар халагламаар . Бөө гэж хэн юм , юу юм гэдгээ хазгай мэдэмхийрэгчид хэн болсоноо хальт ойлгогсод өнөө энэ эрэн цагт олон болсон нь яалтай ч билээ. Өөрийн гэсэн толгой үгүй багш гэсэн сэтэр зүүгсэдэд хамжлага мэт сүсэглэгсэд бас олон байгаа нь нэн харамсамаар.
Аливаа юм нэгдэлтэй байж аливаа юмс нэгдмэл нэг цул байж амьжалтанд хүрдэг нь маргашгүй үнэн. Тал бүрт олон толгой олон мэддэгүүд байгаад үүсэл хөгжил урагшилахгүй зогсонго байх нь гарцаагүй . Бие биенээ үгүйсгэн дээр доороо оролцон бие биенээ түлхэн бие биенээ жигшэн суугсад байгаа нь буруу байна. Энэ бүгдийг түлхэн унагаая тэнгэр заяат хүмүүнүүд минь. 
Эх сурвалж eruul.blog

Улаач...

Бөөгийн улаач

Мөнх тэнгэрийн улаач гэж хэн байх , тэрхүү улаачийг хэрхэн төрүүлэх , тодоруулах нь мөнх тэнгэрийн эвээлд байх юм. Улаач гэдэг нь хамгийн энгийнээр ойлгоход хэл дамжуулах улаа гүйлгэх гэсэн үг бололтой. Бөө түүний онго улаачаа хэрхэн сонгон төрүүлдэг нь ойлгоход бэрхтэйч тухайн онго олон зуун жилийн туршид буяны үйлийг гүйцээн мөнх тэнгэрийн ганц эзэнд зүтэгдэг байх юм . Энэ хугацаанд олон саад бэрхшээл зэрэг дэв суудал чансаа ахисаар мөнх хөх тэнгэртээ дэгдэн мөнх тэнгэрийн зайран , удган болоод Мөнх тэнгэрийн эзэн танд өнөө хүртэл зүтэглээ өөрийн удам угсаа гарвалаасаа тэнгэр газар нийлүүлэх улаачаа сонгон төрүүлэхийг хүсэж байна хэмээгээд улаач болох хөвүүнээ сонгон төрүүлдэг байна. Улаач хөвүүн эр,эм аль ч байж болно онго өөрөө сонгож байгаа тул. Улаач болох хөвүүн эцэг эхээс төрсөн ч гэлээ Мөнх тэнгэрийн хөвүүн тэнгэр хөвүүн болон төрөөд барагцаагаар 13-17 насны үед нас биед хүрлээ гэж үзэн тухайн онго өөрийн биегийг таниулах гэж улаачаа эргэн наалддаг байна. Энэ үйл явц улаач хэр мэдрэмжтэйгээс шалтгаалан урт болон богино хугацаанд үргэлжилнэ, Удах тусам улаач хөвгүүн болон ойр тойрны гэр бүл үр хүүхдэд зовлон зүдгүүр элт үзэгдэж мэдрэгдэн аргаа барах тал илүү их , богино байх тусам эдгээр зүйл бага байдаг бололтой юм. Улаач хөвгүүн өөрийн онго тэнгэртээ гэдгээ ямар нэг байдлаар мэдээд уг залаалах багшаа товолсоноос эхлэн улаач болох эрдэмд суралцан онго тэнгэрээ авсанаар улаач болох нь тэр. Ийнхүү онго тэнгэрээ авсанаас хойш бөөлөн өөрийн онго тэнгэрээ буулган онгийн хэл яриа үйл хөдлөл зан үйлийг хийж онгийн зараал Мөнх тэнгэрийн зараалт хүн болох нь тэр юм. Хэр хугацаанд бөөлөх нь янз бүр байх, зарим нь 1-3 жил бөөлөөд дархан цолоо авч байна. 13 жил бөөлөх ч байна. Дархан зайран удган болоод Мөнх тэнгэрт зүтгэх цаг нь ирж Мөнх тэнгэрийн зараал бөө болно доо.   Эх сурвалж eruul.blog

Бөөгийн ёс...

Галын ёс

Бөөгийн ёс заншилд галын тахилагын ёс эрхэмд тооцогдоно. Галын тахилага бага зүйлээс эхлэх бөгөөд бөө хүн хамаг түрүүн айлын гал голомт тахихаас эхлэнэ. Айлын гал голомт тахихад тэр айлын буян хэшгийг 3 жилдээ хамгаалан буян хишгийг дэлгэрүүлэх бэлэгдэлийг агуулсан зан үйл юм . Гэрийн гал тахихад нийтлэг хэрэглэгдэх зүйлс бог мал түүн дотроо хонины баруун хааны дал 4 өндөр , арц , хатуу сархад, шар тос тэргүүтэн бэлдэн галын тэнгэр гал улаан тэнгэр буюу улаан 9 тэнгэртээ дуулган буян хишгийг хуриалан дуудаж галыг бадраан Дээрх бэлдсэн зүйлсийг ёс жаягаар нь дараалуулан өргөж бөөлөн гүйцэтгэн. Энэ нь бөөгийн гал голомт тахих нэг зан үйл.

Бөө түүний онго улаачдаа хүч чадал өгөх нэг хэлбэр нь мөн гал тахих үйл байна . Өөрийн сайн зүгтээ гаран шөнө дөлөөр очин уулын орой бэл хаана бөөлж болхоо товлон эхлээд 1 түүдэг бадраан бөөлнө . Ингэхдээ эхлээд өөрийн толгой онгыг буулган мөнх тэнгэртээ мэдүүлэн дуулгана. Онгын нэр ус буудал суудал улаачын тэнгэр нэр чанар чансааг дуулган мөнх тэнгэртээ сүшиглэн утсан мяндсан улаачдаа хүч өгөхийг гуйн бөөлнө . Ингэхэд улаачид өөрийн удамын эртний өвөг дээдэс ирэх юм уу мөнх тэнгэрийн зараал тэнгэрүүд ирж улаачын биед буун галын тахилын бөөлөө хийж бөөгийн цам бүжиг бүжин галаа тойрон бөөлж хүчийг шингээн авна . Энэ бөөлөх явцад тухайн бөө янз бүрийн амьтаны дүр төрхийг илэрхийлэн бөөлж тухайлбал чоно болон дууграх түр төрхийг нь харуулах эсвэл гахай баавгай шувуу гэх мэт янз бүрийн амьтаны төрхийг гарган бөөлнө. Ийнхүү бөөлөө хийж өөрийн улаачийн биед хүч чадал нэмэх зан үйл гүйцэнэ.

Энэ мэтчилэн эхлээд нэг түүдэг гал дээр бөөлсөн бол дараа нь 3 түүдэг гал бадраан бөөлнө дараа нь 9 түүдэг гэх мэт хүчийг авдаг байх юм. Хүч чадал гүйцэн чанар гүйцсэн бөө нар урц босгон түүнийгээ тахин бөөлж улмаар шатаж байгаа урцандаа бөөлөх урц босгон шатааж галын тахилыг шинээр бөө босгох үйлтэй хамсатган тахиж шинэ бөө залаалдаг байна. Энэ мэт 1 урц бадраан бөөлдөг байсан бол 2-3 болгон урцаа бадраан бөөлж хүчээ нэмж галын тахилыг гүйцээдэг ёс байх юм. Галын тахилтай хамсатган бусдын буян бузрыг тэнцуулж бөөлөө хийнэ . Энэ мэт галын олон төрлийн зан үйл байх юм.          Эх сурвалж eruul.blog