2/06/2012

Гал тахилга...

Гал, гал голомт.
Гал гэдэг бол бүх амьд амьтны эх үүсвэр юм. Дэлхий өөрөө нар гэж асар том галыг тойрон эргэж амьдралыг цогцлоон бүрэлдүүлдэг. Хүн төрөлхтөн галын тусламжтайгаар багаж зэвсэгээ хийж айх аюулгүй хахир хүйтэн өвлийг давж галыг дээдэлж галыг шүтэж өдийг хүртэл ирсэн. Үүнээс үзхэд нар төвтэй орчлон ертөнц, гал төвтэй айл гэр гэсэн ойлголт бий болж байна.
Хүний амьдрал галгүйгээр оршин тогтнох нөхцөл байхгүй юм. Нүүдэлчин монголчуудын хувьд галыг шүтэж түүнийг тахиж ирсэн өнө эртний уламжлалтай ард түмэн. Монголын нутагт байсан эртний төрт улс хүннү нар жилд гурван удаа тахилга тайллага хийдэг байсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Түүнээс өмнө овог аймгаараа гал голомтоо бадрааж тэр гал голомтыг тойрон нэгдэж явсан эртний зан үйлийн уламжлалтай. Айл бүрийн ариун гал голомтоос эзэн төрийн гал голомт бүрэлддэг бөгөөд хаан хатан хоёрын гал голомтыг тойрсон нийт ард түмний гал голомтуудыг бүхэлд нь төрийн гал голомт хэмээн нэрлэдэг.
Монгол нутаг дээрх төрийн анхны гал голомт МЭӨ 209 онд эдүгээгийн Монгол Улсын Архангай аймгийн Хашаат сумын нутаг, Орхон голын хөшөө Цайдамд эхлэн бадарсан бол Сүмбэ, Их нирун, Түрэг, Уйгур, Хиргис, Монгол төрийн гал голомтууд цөм эдүгээгийн Монгол Улсын нутагт ээлжлэн бадарч байна.

Айл гэрийн гал голомт, тахилга.

Галыг ариусган тахих үйлийг эртнээс нааш бөө нар хийж ирсэн бөгөөд Бурхны шашин монголд нэвтэрсэнээс хойш лам нар эл үйлийг хийдэг болсон байна. /Бөө нарын хийдэг байсан уул тахилга гал тахилга лүүжин тавих гэх мэт үйлийг лам нар өөрийн шашиндаа авч хэрэглэсэн бөгөөд шарын бөө гэж мөн бий болгожээ./ лам бөө хоёрын гал тахилга нь тэмээ ямаа хоёр шиг зөрүүтэй бөгөөд хүрэх үйлчлэл зэрэг нь ялгаатай байдаг.
Галыг ариусган тахих нь бөөгийн ёсонд тухайн айлыг мөнх хөх тэнгэрт мэдүүлж, эцэг өвгөдийн буяныг дуудаж өршөөл ивээлдээ багтааж, айл гэрийг мандан бадраах бэлэгдэлтэй. Гал голомт нь сэвтэх хийгээд бузарлагдвал тухайн айл өвчин зовлонд нэрвэгдэж ажил үйлс нь бүтэхгүй хэрүүл тэмцлээр дүүрж өрх гэр өөдөлдөггүй. Гал голомт цэвэр ариун байвал өвчин зовлон холуур тойрч эд мөнгө хуран цугларч энх тунх амьдардаг. Өрх, гэр бүлийн өөдлөн дэвжих анхдагч эх сурвалж нь гал түүний дээш бадамлан асах дөл ажээ. Иймд айл гэрийн эзэгтэй /гал манах хүн/ нь галаа дээдлэн хүндэлж, ариун дагшин байлгах үүрэг хүлээдэг. Гал сайтай гэр бүлд хэр барагийн муу зүйлс халдаж чаддаггүй байна.
XIV зуунд Монголд аялаж явсан Францын иргэн Ви. Де. Рубрук тэмдэглэлдээ: “Хаан болон бөө нартай хол ойрын хүмүүс уулзахаар олноор ирнэ. Ямар ч тохиолдолд тэдгээр хүмүүсийг гэрийн үүдэнд байрлуулсан хоёр том ариусгах галын дундуур гаргаж байж сая дотогш оруулдаг байсан” талаар дурджээ. Өөрөөр хэлбэл гал нь нүдэнд харагдахгүй хий бузар зүйлсийг ариутгаж, айл гэрийг гэрэлтүүлж, ариусгадаг онцгой чанарыг өөртөө агуулдаг байна. Галын онго эзнийг “галайхан эх” гэж нэрийддэг. Гал тахилгын үеэр гэрийн эзний асаасан, гэргий хүний үлээж хөгжөөсөн галан дээр “галайхан эх” – ийг буулгаж идээ шүүс, торго дурдан зэргийг галдаа өргөн, гал голомтондоо мөргөж хүссэн сансан зүйлсээ тэнгэрт мэдүүлж буян хишгээ дууддаг байна. Энэ үйлийг галын тэнгэрт шүтэгч бөө нар удирдан явуулдаг.
Гал голомтоо залгаж төрсөн, орон гэрийг сахиж үлдэх хамгийн бага хүүг “Отгон хүү” гэж нэрлэдэг бөгөөд эцэг эхийн гал голомт отгон хүүд шилжин дамжиж залгамж шинжтэйгээр мөхөшгүй үргэлжилдэг.

Эцэг өвгөд маань гал сайтай айлтай ураг төрөл болж гал голомтоо мануулдаг нь их учиртай. Гал сайтай айл гэр өөдлөн дэвшиж галаа сайн манаж чадсан эхнэрийн үр хүүхэд өвчин зовлонгүй сайн хүн болон төлөвшдөг билээ. Галаа манана гэж зүгээр галаа түлээд байх бус цаана маш олон эрдмийг агуулж байдаг. Галыг монголчууд эрхэмлэн дээдэлдэг нь олон учир шалтгаантай юмаа.

Бөө шүтлэг гэж юу вэ?

Шүтэх, эс шүтэх нь хувь хүний асуудал. Гэхдээ энэ асуудалд мэдлэгтэйгээр хандах уу? Мухар сохроор итгэж бишрэх үү гэдгээс үүдэн гарах үр дагавар нь уг асуудлыг нийтийн шинж чанартай болгодог. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд монголчууд бүх нийтээрээ шүтэж бишрэх эрх чөлөөгөө олж авсан нь сайн хэрэг. Гэвч олон түмэн мэдлэггүйн улмаас үнэн худлын зааг ялгаа арилж, хүмүүсийн итгэл бишрэлээр бизнес хийгчид дэндүү олширсон нь ярвигтай байдал үүсгээд байна. үүнийг яаж зохицуулах вэ? Гарах гарч бий юу? Хэмээгээд тэр гарц нь гоц үзэгдэл сонирхон судлаачид энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлаа нийтийн хүрээт болгож, олон нийтийг мэдлэгжүүлэх явдал . Тэргүүлэх гурван шашин гэгдэгч Будда, Христос, Лалын шашныг судлах ажил өндөр түвшинд хүрсэн учираас олон нийт энэ талаар харьцангуй сайн ойлголттой байдаг. Харин бөө мөргөлийн тухайд огт өөр дүр зураг тодорно.
Бөө шүтлэг гэж юу вэ? Шашин мөн үү, биш үү? Хаана анх бий болов? СЗөвхөн нүүдэлчидийн дунд тархсан шүтлэгийн хэлбэр үү? Эсвэл дэлхий дахины түгээмэл үзэгдэл үү? Сургаал номлол гэж байна уу? Мөн чанар, үндэс язгуур нь юу вэ? Юу нь үнэн, юу нь худал вэ? Гэхчлэн олон асуудал ойлгомжгүй учир битүүлэг, эмх замбараагүй хэвээр байна.

2/05/2012

Усаа хайрлая

       Ус чандмань эрдэнэ хэмээн  бид ярьдаг боловч өөрсдөө тэр эрдэнээ бохирдуулснаар улмаар ширгэх  аюулд хүргээд байна. Усны ундаргыг бохирдуулж, боон тасалж, бохир ус асгаж байгаа нь нууц биш.
       Сүрлэг эх уулсаас эх авсан, зуу шахам гол горхи цутгадаг бялхам уст Хөвсгөлөөс Эгийн гол гарч, Сэлэнгэ мөрөнд нийлээд, улмаар Байгал нуурд цутгана. Хөвсгөл нуурын сав газраас эхтэй Ариг, Үүрийн гол, Дэлгэр мөрөн болон Хангайн нурууны тунгалаг уст Идэр, Чулуут, Онон голын бэлчирт Сэлэнгэ мөрөн нийлж, дэлхийн цэвэр усны тавны нэгийг агуулдаг Байгалд цутган нийт усных нь 60 хувь болно. Байгалийн өвөрмөц шинж, гоо үзэсгэлэн бүрдсэн нуурын хамгийн гайхамшиг нь түүний ус юм. Хөвсгөл нуур цэвэр усны хэмжээгээр зөвхөн Байгалын дараа ордог.
       Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэвэр цэнгэг усыг Хөвсгөл ай савдаа агуулдаг юм. Амьд бүхний эх ус билээ. Гэтэл ертөнцийн хүмүүсийн тэн хагас уух усаар гачигдаж, усны нийт нөөц бохирдох төдийгүй, бүр хордох аюулд орж байна.  Үүнээс үзэхэд Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал нэн онцгой юм. Сүүлийн жилүүдэд газрын баялгаа ухаж гол мөрөнгөө ширгээж байгаа.
     Өнгөрсөн зун Сэлбэ гол ширгэсэн. Тvvний дараа Туул гол ч гэсэн тасарч, гадаадын хөрөнгө оруулапттай компаниудын асгасан бохир уснаас болж загас жараахай олноороо vхсэн. Голын сав газар, эрэг хөндийд барилга барихаар газар ухаж малтан, хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд их байгаагаас голын эрэг жалганд суурьших нь тvгээмэл vзэгдэл болжээ.
      Vvний улмаас хог хаягдал хэрээс хэтэрсэн. Өмнө нь мал бэлчиж рашаан булгаас нь ундаалдаг байсан газар одоо нэгэнт vгvй болжээ. Сэлбэ голыг эрдэмтэд гvний усны нөөцтэй гэж баталсан.
        Тvvний эх ундаргыг хамгаалалтад авч, мод ургамал тарьж нөхөн сэргээж чадвал эргээд хуучин хэвэндээ орох боломжтой гэж vздэг. Дэлхий нийтээрээ цэвэр ус хомсдох аюул нvvрлээд буй энэ vед гадаргын усны нөөц багатай манайх шиг улс усаа хайр гамтай хэрэглэх хэрэгтэй юм. 2025 он гэхэд дэлхийн нийт хvн амын 1.8 тэрбум нь цэвэр усны онцгой гачигдалтай, гуравны нэг орчим нь гачигдалтай нөхцөлд орох хандлагатай байна хэмээн Дэлхийн усны өдрөөр мэдээлж байсныг бид санах хэрэгтэй байх. 1990-ээд оноос байгаль орчны чиглэлээр 34 хууль, 100 гаруй vндэсний хөтөлбөр журмыг баталсан хэдий ч хэрэгжиж байгаа нь цөөхөн. Тиймээс эх дэлхий байгалиа хайрлаж хамгаалдаг хvн бvхэн нэгдэж хөдлөх цаг нэгэнт болжээ. Йимээс усны төлөө тэмцэл бол амьдралын төлөө тэмцэл юм. Дэлхий ээжийн монгол түмэнд заяасан ариун тунгалаг рашаан усаа хамгаалцгаая.

Сургаал үгээр хүмүүнийг цэгцэлюу.

                                                                    “Чингис хаан” 
     Гэрээ засаж чадагчид даруй улсаа засаж чадна, арван хүнийг захирч чадваас даруй мянган хүнийг, түмэн хүнийг захирч чадмой.
                                                       
     Цэрэг баатар нь ерийн үес ард олны хооронд байхдаа адбиш үнээ мэт номхон байх хэрэгтэй, тийн гэвч байлдах цагт дайсныг зодохуйяа олон харцгайн авд гарсан адил савардан бариваас зохимой.
                                                        
Сайн түшмэл улсын эрдэнэ
Сайн хатан гэрийн эрдэнэ.
                                                        
      Хөвгүүн дүү нар эцэг, ах нарын сургаалыг үл авах, эм нь эрээсээ зөрчих, баяд нь үгээгүйд туслахгүй, дордос нь дээдсээ эс хүндлэх эдгээр зэргийн мэт хүмүүс лавтай муу хүний тоонд шилжин орж улсаа мөхүүлэх ба гэрээ барагдуулах.
                                                         
Хаан хүн жаргахдаа
Төрийн сайнд жаргаюу
Харц хүн жаргахдаа
Эрийн сайнд жаргаюу
Хамаг бүгд жаргахдаа
Эв эеийн сайнд жаргаюу.
                                                         

Саруул ухаанаас илүү
Сайн нөхөр байдаггүй
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй.
                                                         
Аливаа хүн харилцан
Анд бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Түшиг болж
Амраглан ханилах ёстой.
                                                         
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдъюу...
                                                          
Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Эв бөх бөгөөс олныг ялъюу
                                                             
Зуун эхт үйлийг
Үйлдэн бүтээвээс үйлийг охь

Цаасан нүдтэн

      Монгол улс манжийн колончлолын олон зуун жилийн дарлалаас салж, Орос улсыг түшин “социализм” хэмээх хий мөрөөдлийн замаар замнаж 1990 оноос ардчилалтай золгов. Энэ үеэс хэдэн үеэрээ шүтэж биширч ирсэн тэнгэризм буюу бөөгийн шүтлэгийн сэргэлт тавигдсан билээ. Өнөө үед бөөгийн шүтлэгээ сэргээх биш өөр өөрийнхөөрөө зохиож, нэг хэвэнд цутгаж  хэл аялгуу, ёс заншил, хувцас хэрэглэл зэрэг нь ястан үндэстнээрээ холилдож глобалчлагдав.
      Майхавчиндаа цаасан нүд хийж, суврагатай малгайгаар сольж цоо шинэ ёс заншил дэг журмыг тогтоож эхэлсэн байна. Түүнийгээ багш дор захирагдах бөө мөргөл гэж нэрлэнэ. Багш нь хэзээ бөөлөх гэх мэт бүгдийг нь зааж өгнө багш нэгт онгод хоёрт бололтой. Онгодыг нь багш бөө захирдаг гэнэ шүү. Түүхэндээ тийм ёс байсан нь судлагдаагүй өнгөрчээ. Гэр бүлийн эхнэр нөхөр, ах дүү, хүргэн бараг байдаг бүх хүнийг нь бөө болгож  өрх  бүрээс бөө төрүүлэх марктинг нь хүчээ авч эхлэв. Монгол хүн бүр онгодын ертөнцийг хүний ертөнцтэй холбодог холбогч болох нь ээ. Цаасан нүдтэнгээс болгоомжил.

Сүнс оруулах урлаг

    Эрдэмтэн профессор Д. Бум-очирын “Бөө болон бөө мөргөл хэмээгчийг тодорхойлохуй” лекцнээс. “Бөө мөргөлийг тайлбарлан тодорхойлж ирсэн олон уламжлалын нэг нь Францын судлаач Мерциа Элиадегийн "Бөө мөргөл бол эртний онгод оруулах урлаг" (shamanism - archaic of techniquesy)   хэмээх санал юм. Бөө мөргөлийг арай ондоогоор бол онгод хэмээн тодорхойлж бас болно. Юуны өмнө онгод гэгч юун болох тухай өгүүлэхэд. Монгол бөөгийн ойлголтоор бол онгод хэмээгч нь сүнсний нэгэн хэлбэр юм . Бүр тодруулбал амьд хүний сүнс нас барсан хойно нь шүтээн болдог гэж үздэг ингэж үзвэл бөө мөргөл гэдэг нь нас барсан бөө удгадын сүнсийг шүтэх ёс гэж үзэж болох”
     Үүнээс үзэхэд монголд сүнс оруулах урлаг газар авлаа. Тэр яахав гэр гэртээ сүнсээ оруулаад хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөл хийнэ үү хэнд хамаа байх билээ. Энэ чинь ардчилсан нийгэм. Гэтэл энэ урлагаа олон түмэнд зааж их хэмжээний мөнгө олдог бололтой. Үүнийгээ ямар нэгэн хүний зовлон дээр тулгуурлан хийдэг хулхи бөө нар олшров. Хүнийг зовлонгоос нь салгах яах вэ!!! Өөрийгөө өрх гэрээ хамаатан садангаа эхлээд зовлонгоос нь салгавал яасан юм бэ? Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас. Уг  гарвалдаа бөөгийн удамгүй хүнд сүнс оруулах урлаг заагаад зовлонгоос нь салгах биш завсрын тэнэмэл сүнс оруулж улам зовлонд унагадаг болжээ. Удамдаа бөө удгадтай хүмүүс бөө болж зовлонтонд жолооч, золгүйтэнд хэлмэрч болох ёстой биш үү. Удамгүй хүнийг бөө болгож болохгүй байх аа.

Муур багш

     Урьд цагт нэг лам бясалгал хийж суудаг байв. Түүний дэргэд нэг муур байдаг юм байжээ. Тэр муур нэг өдөр ламын хөөргий нь хулгайлжээ. Лам хөөж явж хөөргөө олж авч гэнэ. Бас нэг өдөр эрхийг нь аваад нүхэнд ороход нь лам муурын сүүлнээс нь татаад сүүлийг нь тасалчихжээ. Тэр хөөгдсөн муур яваад олон огтоно, хулгана байдаг газар очиж нэг орон барьж, ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ. Нэг өдөр олон оготно ирж хавьтахгүй айж тойрцгоож гэнэ. Тэгэхлээр нь муур хэлж: “Та нар надаас бүү ай, би гэгээрсэн муур гэгч байна”. гэж хулгануудыг хуурчээ. Тэгээд нэг нэгээр нь иддэг.
     Энэ байдал яг одоо бидний нийгэмд байна. Худал гэгээрээгүй муур багш худал гэгээрээгүй бөө багш болон хувирлаа. Биднийг тойруулж суулгаад уг гарвалаа мэддэггүйгээр минь далимдуулж бизнес хийж байна. Өөрсдийнхөө адил болгож армиа өсгөж эхэллээ. Гарт минь мөнх хөх тэнгэр нэртэй буу бариулаад олон түмнийг айлгаж мөнгө ол гэж зааж өгнө. Онгод биш албин чөтгөр буулгаад нөгөөдүүл нь орон гэрийнх нь талхны мөнгийг нь архи дарс болгон гүзээлээд хүчийг авч сүүлд нь өөрсдөө үр удмаараа сүйрнэ гэдгээ үл ойлгоно. Нэг үгээр хэлвэл: Тэнэмэл сүнс тэжээж, уг гарвалаа гэж андуураад мөргөж залбираад өөдлөх биш уруудна гэдгээ ойлгохгүй байгаа хэрэг. Уг нь бөөгийн удамтай хүн бөө болох ёстой юмсан.
      Бас болоогүй залхиа луйварчид бөө мөргөлийн нэрийг барьж  жүжиглэж хүн алж, галд шарж эхэллээ. Одоо бүр хүн идэштэй болсон байна. Бөөгийн нэрийг барьж, олон түмнийг сэнхрүүллээ. Арай хийж язгуур шүтлэгээ олж авсан юмсан олон жил дарлагдсан шүтлэгийг минь бузарлаж байна уу даа. Бөө гэдэг чинь дэг жаягтай ёс журамтай эртнээс эцэг өвгөд дээдлэн хүндэлж ирсэн шүтлэг юмсан.

41 чулууны мэргэ...

Монголчууд бусад ард түмнийг бодвол уул ус байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцэж амьдардаг ард түмэн. Тэнгэр газар, лус савдгийг холбосон дөчин нэгэн чулууны мэргэ нь нийт монголчуудын дунд өргөн дэлгэр тархаж, уламжлагдан ирсэн оюуны өв юмаа. Хорголын чинээ /цөмдөг самрын дайтай/ чулууг өндөр уул нурууны хяр, хээр тал, гол мөрний уснаас авсан 41 чулуугаар төлгө тавина. Мэргэлэх чулууг цэвэр газар, голоос түүж бэлтгэхийг эрхэмлэнэ. Түүсэн чулууг сүүнд эсвэл цэвэр усаар угааж арц буюу агь гангаар утаж хэрэглэнэ. Чулуу эзэмшигч нь чулуугаа цэвэр байлгаж зөөлөн даавуу чулууны ууттай болох нь зүйтэй.
Дөчин нэгэн чулуугаар мэргэлэх нь: Зөв гартаа 41 чулуугаа атгаад мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал) хавтгай ширээн дээр 41 чулуугаа нэг овоо мэт болгоод түүнийгээ 3 хэсэг болгон хуваана. 1- 2- 3
Хуваасан гурван хэсэгээ баруун гар талын /3/ хэсгээс дөрөв дөрвөөр тасдан авч үдсэн чулууг дээш өрнө. Дараа нь дунд талын /2/ хэсэг чулууг мөн адил дөрөв дөрвөөр тасдан авч үлдсэн чулууг дээш тавина, мөн зүүн гар талын /1/ хэсгийг мөн адил тасдан өрнө. Ингээд таны мэргийн толгой буюу 1-р эгнээ бий боллоо.                          
Толгой эгнээ 1- 2- 3
Одоо та дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болгоод дахин гурван хэсэг болгон хуваана. / хувааж байхдаа тоолохгүй багцаагаар хуваана/ дээрхтэй адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд сав буюу 2-р эгнээ бий боллоо.  
Сав эгнээ 4- 5- 6
Мөн дахиж дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болоод дахин гурван хэсэг болгон хуваагаад дээрх хоёртой адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд хөл буюу 3-р эгнээ бий боллоо. Дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуу мэргэнд орохгүй. 
Хөл эгнээ 7- 8- 9
Ингээд та 9 нүд бүхий 3 эгнээ чулуугаа байрлуулан дууслаа. 9 нүдэнд байгаа 3 болон 4-өөрөө байгаа чулуунаас 2-ыг хасна. Үүний дараа тайлж унших нь чухал.
Дөчин нэгэн чулууны үндсэн тайлбар: 
 Эгнээгээр нь:
толгой 1-2- 3 босоо эгнээ 3,6,9 нь таны өөрийн тал
сав 4- 5- 6 2 нүд нь хэлтэй эсэх, 5 нүд нь баяртай эсэх,  
хөл 7- 8- 9 8 нүд нь саадтай эсэх,
босоо эгнээ 1,4,7 хүний тал гэж уншина.
Нүдний тайлбар...
· Өөрийн талын толгойд /3 нүдэнд/ нэг чулуу буувал таны толгой сэргэлэн ухаалаг байна, 2 чулуу буувал таны толгойд бодол байна гэж хэлнэ. / тасалсан нүд бүрт нэг юм уу, хоёр чулуу л байна./
· Өөрийн талын саванд /6 нүдэнд/ нэг чулуу буувал таны савнаас гарсан байна, хоёр чулуу буувал таны савнаас гараагүй байна. Мөн өөрийн талын баяртай эсэхийг заана.
· Өөрийн талын хөлд /9 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна гэж үзнэ.
· Хүний талын толгойд /1 нүдэнд/ нэг чулуу буувал айл бодолгүй байна, хоёр чулуу буувал бодол байна гэж хэлнэ.
· Хүний талын саванд /4 нүдэнд/ нэг чулуу буувал айлын саванд байна, хоёр чулуу буувал айл хоосон байна. Мөн айлын сав нэг чулуу буувал баяргүй, хоёр чулуу баяртай байгааг заана.
· Хүний талын хөлд /7 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна.
· Хэлтэй эсэх /2 нүдэнд/ нэг чулуу буувал хэл сураг ирэхгүй, хоёр чулуу буувал хэл ирнэ гэж хэлнэ.
· Баяртай эсэх /5 нүдэнд/ нэг чулуу буувал баяргүй байна, хоёр чулуу буувал баяртай байна гэж хэлнэ.
· Саадтай эсэх /8 нүдэнд/ нэг чулуу буувал саадгүй, хоёр чулуу буувал саадтай байна гэж хэлнэ. Үндсэн тайлбаруудыг сайтар уншиж ойлгож аваарай. 

Эрүүл зөв зохистой хооллох...

    Бие махбодь тайван байх үедээ ч тодорхой хэмжээний энерги зарцуулдаг. Ажил хөдөлмөр хийх үед энэ хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Энэхүү байнгийн алдаж байдаг энергиэ хоол тэжээлээр дамжуулан гадаад орчноос нөхөж авдаг онцлогтой. Харин хоол тэжээлийн зүйлийг зарцуулсан энергийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл таргалах, дутааж хэрэглэвэл турж эцэхэд хүрнэ. Амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн чухал, хүний бие махбодид заавал хэрэгтэй байдаг уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс давс, төрөл бүрийн амин дэмүүд, ус ордог. Эдгээрээс аль нэг нь дутагдсанаас болж, хүний биеийн эсэргүүцэл дархлаа суларч, төрөл бүрийн өвчин эмгэг үүснэ. Иймээс зохих найрлага бүхий эрүүл, баталгаатай, илчлэг сайтай хоол тэжээлийг хэрэглэх ёстой. 
Нэгдүгээр хоол
     Гол төлөв халуун байх учраас хододны ханан дахь цусны судас тэлж түүний цусан хангамж сайжран, ялгарч гарах шүүсний хэмжээг нэмэгдүүлдэг. Шөлөнд байдаг хандат бодис нь биеийг сэргээх үйлчилгээтэй байдаг учир өдрийн хоолонд нэн тохиромжтой.
Хоёрдугаар хоол
      Хүний бие махбодийг шим тэжээлт бодисоор хангах гол хоол юм. Энэ нь хүнийг цатгах хэмжээтэй, амт, үнэр, өнгө үзэмж сайтай байхаас гадна үндсэн хэсэг нь мал болон загас тахиа, шувууны мах заавал байвал сайн.
Хачир
     Гурил будаа, ногооны төрлөөс бүрдэх бөгөөд эрүүл хүмүүс хоёрдугаар хоолондоо зажлуур сайтай зүйл оруулбал шүлс ходоодны шүүс гаргалтыг сайжруулдаг. Махыг дангаар идэхийн оронд элдэв зууш хольцтой хослуулан идэхэд уг хоолны шингэцийг илүү сайн болгож өгдөг.
Амттан
      Жимс жимсгэнэ төрөл бүрийн жимсний шүүс, чихэр тараг айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүний аль нэгийг уух буюу идэхэд сэтгэхүйд зохистой нөлөөлж зоогонд сэтгэл ханамж өгдөг талтай.
Уураг
     Төрөл бүрийн уураг нэг нь нөгөөгөөсөө эгэл бүтцээрээ бараг ялгагдахгүй ч уургийн тэжээллэг чанар, өвөрмөц шинж нь түүний бүтэц зохион байгуулалт аминхүчлийн бүрэлдэхүүнээс хамаарна. Төрөл бүрийн хүнсний зүйлийн дотроос мах, цагаан идээ, өндөг, үр тариа, буурцагт ургамал, загасанд уураг элбэг байдаг.
Өөх тос
      Энэ нь энергийн эх үүсвэр болоод зогсохгүй, залуу бие махбодийн ердийн өсөлт хөгжилт, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, хоол тэжээлд амт оруулан, хоол боловсруулалтыг сайжруулж өгдөг.   
Амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ
Манайхан булгийн усыг тэргүүн хэмээн үзэж, бургилсан булгийн ус хийгээд өглөө эртийн худгийн усаар сүүтэй цай чанаж, тунгалаг цай бүрдэг юм. Эртний ном сударт ус нь тунгалаг цагаан өнгөтэй, амт сайтай бол сайн усны шинж. Хүний уух усны хэм нь 7-11градус байвал хоол боловсруулах эрхтний замуудад ямар нэгэн харшлах зүйлгүй байна. Шүүж цэвэршүүлэн савалсан ус худалдаанд их байдаг. Ийм усыг байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг анагаах ухааны сүүлийн үеийн судалгаа анхааруулж байна.

Ном унших...

    Дэлхий даяар өдөрт 1000 гаруй ном хэвлэгдэж уншигчдын хүртээл болсоор байна . Өнөөдөр хүн төрөлхтний түүхэнд зохиогдсон сайн муу маш олон ном бий .Бид өөрт хэрэгтэй сайн бүтээлийг олж унших нь  маш чухал .
    Та “Би юу унших хэрэгтэй вэ?” , “Би юу сонирхдог вэ?” гэж өөрөөсөө асуу . Өөрт хэрэгтэй сайн номоо олохын тулд та номын худалдаагаар эсвэл хэн нэгэн хүнээс авч болох юм. .                                                                                                             Олон номон дундаас сайн номоо сонгохын тулд /бүхэлд нь харах – урьдчилан харах/ аргыг хэрэглээрэй . Тэгвэл та цаг хугацаа мөнгө төгрөгөө хэмнэж болох юмаа .
     Бүхэлд нь харж байх үедээ өөртөө 3-н гол асуултыг тавьж хэвшмэл болгоорой . / А3 /
•    Гол санаа нь юу вэ?
•    Энэ материалаас би юу хүсэж байна вэ?
•    Энэ материалаас надад юу хэрэгтэй вэ?
   Таныг өөрт хэрэгтэй сайн номоо олсон гэдэгт итгэлтэй байна . /уншиж байхдаа ч сэтгэж бодож, уншиж дуусаад ч сэтгэж бод/ Бүлэг бүрийг дуусгаад зохиогч юу өгүүлж байгааг тунгаан бодож үр дүнтэй унших нь чухал .
   Ном уншин, байнга шинэ мэдлэг мэдээллийн охь булгаас шүүж аваад зогсохгүй энэ булгаас насан туршийнхаа мэдлэг, оюун ухаанаа сэлбэж явах хэрэгтэй . Урсгал усыг нэгэн газар боовол юу болох вэ?. Номтой нөхөрлөн, оюун санаагаа дүүргэн сэлбэж буй хүн яасан цөөхөн бэ? Хичээл номыг дээдлэгч эрхэм хүмүүсийн гараар эд баялаг бүтдэг .    

Есөн зоосны мэргэ...

     Зоосоор мэргэлэх нь монголчуудын дунд ихэд дэлгэрсэн бөгөөд бараг үндэсний төлгийн зэрэгт хүрсэн байна. Уг мэргэ олон төрөл зүйлтэй бөгөөд харилцан адилгүй байдаг. Үүнд: “Ганц сохор зоосон мэргэ”, “Гурван зоосны мэргэ”, “Таван зоосны мэргэ”, “Есөн зоосны мэргэ”, “Гэсэр богдын арван хоёр зоосон мэргэ” гэж байдаг болой.  Эдгээрээс түгээмэл дэлгэрсэн нь “Есөн зоосны мэргэ”. Ер нь зоосонд төлгөнд хэрэглэхэд ихэд түгээмэл болсон нь манж хятад үсэг бүхий нүхтэй зоос юм. Өөр зоос байсан ч болно. Гол нь найман ижил нэг сондгой эсвэл тэмдэгтэй зоос байх ёстой найман зоосноосоо ялгах нь чухал. Сондгой зоосыг толгой зоос гэдэг. Зооснуудаа сүлд талыг нь цагаан тал, тоо талыг нь хар тал гэж үзээрэй.
      Есөн зоосоор мэргэлэх нь: Сонгосон есөн зоосоо арцаар аривлаж бэлдэнэ. Толгой зоосондоо мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал ер нь мэргэ төлөг гэдэг бодлын төвлөрөл гэдгийг санах хэрэгтэй)  бусад зоостой нийлүүлэн хоёр алгаа төмбийлгөн дотогшоо битүүлж сэгсчин зайлаад зоосыг зүүн гар дээрээ эрхий талаас эхлэн нар зөв эргүүлэн тараана. Толгой зоос буусан талыг шинжинэ. Зоос бүр нэртэй бөгөөд эрхий хуруу талаас  Сүм, уул, онгоц, арслан, чоно, нар, хэрээ, сар, бумба гэдэг. Таны толгой зоос аль нь болж буусынаар мэргэ тайлагдана. Цагаан сүм...хар чоно гэх мэт
Тайлал: Цагаан сүм-байрандаа төв суурин
                            Уул- саадтай, хөдөө гадаа
                            Онгоц- унаа, тэрэг, ус
                            Арслан-мөнгө, хүч, зардал
                            Чоно- хийморь, хүний тусламж, хулгайч
                            Нар- баяр
                            Хэрээ- хэл сураг
                            Сар-өөрийн баяр
                            Бумба- өөрийн сав гэх мэтээр тайлах ба хар талаар буувал эсрэг муу байна гэж үзнэ. Эдгээрийг мэдсэн байхад та цааш өөрийгөө илүү хөгжүүлж мэргэшсэн сайн төлгөч болж болно шүү дээ.

Далны мэргэ...

      Монгол ардын мэргэ төлгийн оргил буюу үндэсний сонгодог мэргэ нь “Дал талбих”, “Дал түлэх” юм. Далаар мэргэлэх уламжлал хүннү улсын үеэс үүдэлтэй магадгүй түүнээс эрт үеэс байж мэднэ. Хонины далны ясыг галд шатааж, улмаар түүнд үүссэн цуурал, зураас, хагарал, өнгө хувирал зэргийг олж сайтар ажиглана. Далыг хэсэгчлэн тус тусад нь нэрлэх бөгөөд дайсны газар, тэнгэрийн газар, лусын газар мөн хааны газар, ноёны газар, түшмэлийн газар, өөрийн газар, боолын газар, авралын газар, үхэгсэдийн газар гэх мэтээр нэрлэнэ. Далны ясанд гарч байгаа шинж тэмдгүүдийг их багагүй цөмийг нь хэр зэрэг эзэмшсэнээс мэргийн үнэн зөв эсэх нь хамаарна. Гэхдээ энэ бүх шинж тэмдгийг нэг нэгэнгүй мэдэж авах нь төвөгтэй бөгөөд нэлээдгүй туршлага шаарддаг байна.
       Далаар мэргэлэх тухай товчхон өгүүлэхэд: Хонины баруун хааны далыг чанаж махнаас нь салгаж ясыг нь барьж мэргэлэх зүйлээ шившин галд шатаана. Далыг шатаахад дараах журмыг баримтална. Хоёр, гурваас илүү хүн байх ёсгүй, олон хүн байхад шатаах хэрэггүй юм. Далыг нэг их ширүүн биш хэтэрхий зөөлөн биш гал дээр шатаах бөгөөд шатааж байх үед чимээгүй байвал зохино. Мөн анхаарлаа төвлөрүүлж, мэргэлж байгаа зүйлээ бодон төв суух хэрэгтэй. Далыг галд шатааж байгаа үед  час час гэсэн авиа гарвал хэрүүл маргаан болох хүн муу санаж байж мэднэ. Харин далны яс тас тас хэмээн дуугарч байвал гэр орон, эд хогшил бохир байгааг илтгэнэ энэ бол шинж тэмдэг. Далны хамар хугарч унавал бие лагшин муудах төд удалгүй илаашрана. Далны яс гал дотор матийж махийвал гал голомтоос болсон хэрэг бөгөөд галд өргөл өргөх хэрэгтэй. Далны яс тууш шулуун цуурж шатсан бол хийх ажил саадгүй,  хэрэв хөндлөн цуурсан юмуу эсвэл өмөрч унасан байвал тэр зорьсон ажлаа бүү хий.
     Далаар мэргэлэх тухай ном судар арвин ихээ. Монголчууд суурин соёл иргэншилд шилжиж “Дал түлэх” бололцоо хомсдож далны мэргэ төлгө аажмаар мартагдах чигтээ хандсаныг хэлэх юун. Далны мэргийн тухай судар номыг судалж илүү ихийг мэдэж аваарай.

Мэргэ-төлгийн тухай...

                                                                                 “Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх”
       Ирээдүйг урьдчилан мэдэх хүсэл бол хүн төрлөхтний мөнхийн хүсэл. Хэрвээ маргааш юу болохыг мэддэгсэн бол ямарч хүн элдэв саад бэрхшээл хохирлыг тойрч гарах арга замаа олох байсан. Гэвч  хүн маргааш эсвэл өнөө орой юу болохыг урьдчилан мэдэх чадваргүй байдаг. Ерөнхий юу болохыг хүн бүр гадарлана. Харин ер бусын тохиолдлыг урьдчилан мэдэх бололцоогүй. Аливаа ард түмэн, үндэстэн ястанд алс хэтийн явдлыг зөгнөхөөс өмнө өнөө маргаашийн хэрэг явдлыг хаашаа эргэж юу болох нь вэ? хэмээн урьдаас таамаглан мэдэх хэрэгцээ урьд ч өнөө ч байсаар ирсэн, хойшид ч байх нь гарцаагүй. Ирээдүйг урьдчилан харах  хэрэгцээг хангахын тулд мэргэ төлгө үүсэн бий болжээ. Мэргэ төлгө бол ирээдүйн дохио, зөн совингийн тусгал байдаг бөгөөд мэргэлж мэдсэн зүйлдээ анализ хийж эергээр зохицуулах хэрэгтэй.
       Мэргэ төлгө худал хэлэх, андуурах гэж үгүй, харин мэргэ тавигч түүнийг андуу зөрүү тайлдаг болой. Энэ нь түүний туршлага авъяас чадвараас ихээхэн шалтгаална. Монголчуудын мэргэ 40 гаруй төрөл. Үүн дотроос  далны мэргэ, есөн зоосны мэргэ, дөчин нэгэн чулууны мэргэ эдгээр мэргүүд нь эртний уламжлалт үндэсний мэргэ төлгийн хувьд  олон зууны турш үе дамжин уламжлагдан  ирсэн болохоор өндөр шалгуур давсан юм.