2/05/2012

Муур багш

     Урьд цагт нэг лам бясалгал хийж суудаг байв. Түүний дэргэд нэг муур байдаг юм байжээ. Тэр муур нэг өдөр ламын хөөргий нь хулгайлжээ. Лам хөөж явж хөөргөө олж авч гэнэ. Бас нэг өдөр эрхийг нь аваад нүхэнд ороход нь лам муурын сүүлнээс нь татаад сүүлийг нь тасалчихжээ. Тэр хөөгдсөн муур яваад олон огтоно, хулгана байдаг газар очиж нэг орон барьж, ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ. Нэг өдөр олон оготно ирж хавьтахгүй айж тойрцгоож гэнэ. Тэгэхлээр нь муур хэлж: “Та нар надаас бүү ай, би гэгээрсэн муур гэгч байна”. гэж хулгануудыг хуурчээ. Тэгээд нэг нэгээр нь иддэг.
     Энэ байдал яг одоо бидний нийгэмд байна. Худал гэгээрээгүй муур багш худал гэгээрээгүй бөө багш болон хувирлаа. Биднийг тойруулж суулгаад уг гарвалаа мэддэггүйгээр минь далимдуулж бизнес хийж байна. Өөрсдийнхөө адил болгож армиа өсгөж эхэллээ. Гарт минь мөнх хөх тэнгэр нэртэй буу бариулаад олон түмнийг айлгаж мөнгө ол гэж зааж өгнө. Онгод биш албин чөтгөр буулгаад нөгөөдүүл нь орон гэрийнх нь талхны мөнгийг нь архи дарс болгон гүзээлээд хүчийг авч сүүлд нь өөрсдөө үр удмаараа сүйрнэ гэдгээ үл ойлгоно. Нэг үгээр хэлвэл: Тэнэмэл сүнс тэжээж, уг гарвалаа гэж андуураад мөргөж залбираад өөдлөх биш уруудна гэдгээ ойлгохгүй байгаа хэрэг. Уг нь бөөгийн удамтай хүн бөө болох ёстой юмсан.
      Бас болоогүй залхиа луйварчид бөө мөргөлийн нэрийг барьж  жүжиглэж хүн алж, галд шарж эхэллээ. Одоо бүр хүн идэштэй болсон байна. Бөөгийн нэрийг барьж, олон түмнийг сэнхрүүллээ. Арай хийж язгуур шүтлэгээ олж авсан юмсан олон жил дарлагдсан шүтлэгийг минь бузарлаж байна уу даа. Бөө гэдэг чинь дэг жаягтай ёс журамтай эртнээс эцэг өвгөд дээдлэн хүндэлж ирсэн шүтлэг юмсан.

No comments:

Post a Comment