2/05/2012

Усаа хайрлая

       Ус чандмань эрдэнэ хэмээн  бид ярьдаг боловч өөрсдөө тэр эрдэнээ бохирдуулснаар улмаар ширгэх  аюулд хүргээд байна. Усны ундаргыг бохирдуулж, боон тасалж, бохир ус асгаж байгаа нь нууц биш.
       Сүрлэг эх уулсаас эх авсан, зуу шахам гол горхи цутгадаг бялхам уст Хөвсгөлөөс Эгийн гол гарч, Сэлэнгэ мөрөнд нийлээд, улмаар Байгал нуурд цутгана. Хөвсгөл нуурын сав газраас эхтэй Ариг, Үүрийн гол, Дэлгэр мөрөн болон Хангайн нурууны тунгалаг уст Идэр, Чулуут, Онон голын бэлчирт Сэлэнгэ мөрөн нийлж, дэлхийн цэвэр усны тавны нэгийг агуулдаг Байгалд цутган нийт усных нь 60 хувь болно. Байгалийн өвөрмөц шинж, гоо үзэсгэлэн бүрдсэн нуурын хамгийн гайхамшиг нь түүний ус юм. Хөвсгөл нуур цэвэр усны хэмжээгээр зөвхөн Байгалын дараа ордог.
       Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэвэр цэнгэг усыг Хөвсгөл ай савдаа агуулдаг юм. Амьд бүхний эх ус билээ. Гэтэл ертөнцийн хүмүүсийн тэн хагас уух усаар гачигдаж, усны нийт нөөц бохирдох төдийгүй, бүр хордох аюулд орж байна.  Үүнээс үзэхэд Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал нэн онцгой юм. Сүүлийн жилүүдэд газрын баялгаа ухаж гол мөрөнгөө ширгээж байгаа.
     Өнгөрсөн зун Сэлбэ гол ширгэсэн. Тvvний дараа Туул гол ч гэсэн тасарч, гадаадын хөрөнгө оруулапттай компаниудын асгасан бохир уснаас болж загас жараахай олноороо vхсэн. Голын сав газар, эрэг хөндийд барилга барихаар газар ухаж малтан, хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд их байгаагаас голын эрэг жалганд суурьших нь тvгээмэл vзэгдэл болжээ.
      Vvний улмаас хог хаягдал хэрээс хэтэрсэн. Өмнө нь мал бэлчиж рашаан булгаас нь ундаалдаг байсан газар одоо нэгэнт vгvй болжээ. Сэлбэ голыг эрдэмтэд гvний усны нөөцтэй гэж баталсан.
        Тvvний эх ундаргыг хамгаалалтад авч, мод ургамал тарьж нөхөн сэргээж чадвал эргээд хуучин хэвэндээ орох боломжтой гэж vздэг. Дэлхий нийтээрээ цэвэр ус хомсдох аюул нvvрлээд буй энэ vед гадаргын усны нөөц багатай манайх шиг улс усаа хайр гамтай хэрэглэх хэрэгтэй юм. 2025 он гэхэд дэлхийн нийт хvн амын 1.8 тэрбум нь цэвэр усны онцгой гачигдалтай, гуравны нэг орчим нь гачигдалтай нөхцөлд орох хандлагатай байна хэмээн Дэлхийн усны өдрөөр мэдээлж байсныг бид санах хэрэгтэй байх. 1990-ээд оноос байгаль орчны чиглэлээр 34 хууль, 100 гаруй vндэсний хөтөлбөр журмыг баталсан хэдий ч хэрэгжиж байгаа нь цөөхөн. Тиймээс эх дэлхий байгалиа хайрлаж хамгаалдаг хvн бvхэн нэгдэж хөдлөх цаг нэгэнт болжээ. Йимээс усны төлөө тэмцэл бол амьдралын төлөө тэмцэл юм. Дэлхий ээжийн монгол түмэнд заяасан ариун тунгалаг рашаан усаа хамгаалцгаая.

1 comment: