2/18/2012

Бөөгийн ёс...

Галын ёс

Бөөгийн ёс заншилд галын тахилагын ёс эрхэмд тооцогдоно. Галын тахилага бага зүйлээс эхлэх бөгөөд бөө хүн хамаг түрүүн айлын гал голомт тахихаас эхлэнэ. Айлын гал голомт тахихад тэр айлын буян хэшгийг 3 жилдээ хамгаалан буян хишгийг дэлгэрүүлэх бэлэгдэлийг агуулсан зан үйл юм . Гэрийн гал тахихад нийтлэг хэрэглэгдэх зүйлс бог мал түүн дотроо хонины баруун хааны дал 4 өндөр , арц , хатуу сархад, шар тос тэргүүтэн бэлдэн галын тэнгэр гал улаан тэнгэр буюу улаан 9 тэнгэртээ дуулган буян хишгийг хуриалан дуудаж галыг бадраан Дээрх бэлдсэн зүйлсийг ёс жаягаар нь дараалуулан өргөж бөөлөн гүйцэтгэн. Энэ нь бөөгийн гал голомт тахих нэг зан үйл.

Бөө түүний онго улаачдаа хүч чадал өгөх нэг хэлбэр нь мөн гал тахих үйл байна . Өөрийн сайн зүгтээ гаран шөнө дөлөөр очин уулын орой бэл хаана бөөлж болхоо товлон эхлээд 1 түүдэг бадраан бөөлнө . Ингэхдээ эхлээд өөрийн толгой онгыг буулган мөнх тэнгэртээ мэдүүлэн дуулгана. Онгын нэр ус буудал суудал улаачын тэнгэр нэр чанар чансааг дуулган мөнх тэнгэртээ сүшиглэн утсан мяндсан улаачдаа хүч өгөхийг гуйн бөөлнө . Ингэхэд улаачид өөрийн удамын эртний өвөг дээдэс ирэх юм уу мөнх тэнгэрийн зараал тэнгэрүүд ирж улаачын биед буун галын тахилын бөөлөө хийж бөөгийн цам бүжиг бүжин галаа тойрон бөөлж хүчийг шингээн авна . Энэ бөөлөх явцад тухайн бөө янз бүрийн амьтаны дүр төрхийг илэрхийлэн бөөлж тухайлбал чоно болон дууграх түр төрхийг нь харуулах эсвэл гахай баавгай шувуу гэх мэт янз бүрийн амьтаны төрхийг гарган бөөлнө. Ийнхүү бөөлөө хийж өөрийн улаачийн биед хүч чадал нэмэх зан үйл гүйцэнэ.

Энэ мэтчилэн эхлээд нэг түүдэг гал дээр бөөлсөн бол дараа нь 3 түүдэг гал бадраан бөөлнө дараа нь 9 түүдэг гэх мэт хүчийг авдаг байх юм. Хүч чадал гүйцэн чанар гүйцсэн бөө нар урц босгон түүнийгээ тахин бөөлж улмаар шатаж байгаа урцандаа бөөлөх урц босгон шатааж галын тахилыг шинээр бөө босгох үйлтэй хамсатган тахиж шинэ бөө залаалдаг байна. Энэ мэт 1 урц бадраан бөөлдөг байсан бол 2-3 болгон урцаа бадраан бөөлж хүчээ нэмж галын тахилыг гүйцээдэг ёс байх юм. Галын тахилтай хамсатган бусдын буян бузрыг тэнцуулж бөөлөө хийнэ . Энэ мэт галын олон төрлийн зан үйл байх юм.          Эх сурвалж eruul.blog

No comments:

Post a Comment