2/05/2012

Эрүүл зөв зохистой хооллох...

    Бие махбодь тайван байх үедээ ч тодорхой хэмжээний энерги зарцуулдаг. Ажил хөдөлмөр хийх үед энэ хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Энэхүү байнгийн алдаж байдаг энергиэ хоол тэжээлээр дамжуулан гадаад орчноос нөхөж авдаг онцлогтой. Харин хоол тэжээлийн зүйлийг зарцуулсан энергийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл таргалах, дутааж хэрэглэвэл турж эцэхэд хүрнэ. Амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн чухал, хүний бие махбодид заавал хэрэгтэй байдаг уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс давс, төрөл бүрийн амин дэмүүд, ус ордог. Эдгээрээс аль нэг нь дутагдсанаас болж, хүний биеийн эсэргүүцэл дархлаа суларч, төрөл бүрийн өвчин эмгэг үүснэ. Иймээс зохих найрлага бүхий эрүүл, баталгаатай, илчлэг сайтай хоол тэжээлийг хэрэглэх ёстой. 
Нэгдүгээр хоол
     Гол төлөв халуун байх учраас хододны ханан дахь цусны судас тэлж түүний цусан хангамж сайжран, ялгарч гарах шүүсний хэмжээг нэмэгдүүлдэг. Шөлөнд байдаг хандат бодис нь биеийг сэргээх үйлчилгээтэй байдаг учир өдрийн хоолонд нэн тохиромжтой.
Хоёрдугаар хоол
      Хүний бие махбодийг шим тэжээлт бодисоор хангах гол хоол юм. Энэ нь хүнийг цатгах хэмжээтэй, амт, үнэр, өнгө үзэмж сайтай байхаас гадна үндсэн хэсэг нь мал болон загас тахиа, шувууны мах заавал байвал сайн.
Хачир
     Гурил будаа, ногооны төрлөөс бүрдэх бөгөөд эрүүл хүмүүс хоёрдугаар хоолондоо зажлуур сайтай зүйл оруулбал шүлс ходоодны шүүс гаргалтыг сайжруулдаг. Махыг дангаар идэхийн оронд элдэв зууш хольцтой хослуулан идэхэд уг хоолны шингэцийг илүү сайн болгож өгдөг.
Амттан
      Жимс жимсгэнэ төрөл бүрийн жимсний шүүс, чихэр тараг айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүний аль нэгийг уух буюу идэхэд сэтгэхүйд зохистой нөлөөлж зоогонд сэтгэл ханамж өгдөг талтай.
Уураг
     Төрөл бүрийн уураг нэг нь нөгөөгөөсөө эгэл бүтцээрээ бараг ялгагдахгүй ч уургийн тэжээллэг чанар, өвөрмөц шинж нь түүний бүтэц зохион байгуулалт аминхүчлийн бүрэлдэхүүнээс хамаарна. Төрөл бүрийн хүнсний зүйлийн дотроос мах, цагаан идээ, өндөг, үр тариа, буурцагт ургамал, загасанд уураг элбэг байдаг.
Өөх тос
      Энэ нь энергийн эх үүсвэр болоод зогсохгүй, залуу бие махбодийн ердийн өсөлт хөгжилт, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, хоол тэжээлд амт оруулан, хоол боловсруулалтыг сайжруулж өгдөг.   
Амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ
Манайхан булгийн усыг тэргүүн хэмээн үзэж, бургилсан булгийн ус хийгээд өглөө эртийн худгийн усаар сүүтэй цай чанаж, тунгалаг цай бүрдэг юм. Эртний ном сударт ус нь тунгалаг цагаан өнгөтэй, амт сайтай бол сайн усны шинж. Хүний уух усны хэм нь 7-11градус байвал хоол боловсруулах эрхтний замуудад ямар нэгэн харшлах зүйлгүй байна. Шүүж цэвэршүүлэн савалсан ус худалдаанд их байдаг. Ийм усыг байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг анагаах ухааны сүүлийн үеийн судалгаа анхааруулж байна.

No comments:

Post a Comment