2/22/2012

Хадагны үүсэл...

Хадаг
МЭӨ 4 зууны үед энэтхэгийн уран БИШУ ГАРМА гэгч мяндсаар анх бүтээсэн гэдэг. Төвдийн хада буюу харамж гэсэн үгнээс хадаг гэсэн нэр үүсчээ. 13 зууны үед ХЯТАД, ТӨВДӨӨР дамжин МОНГОЛД нэвтэрсэн гэж судлаачид үздэг. МОНГОЛЫН харын бөө нар хадгийг 19 зуун хүртэл огт хэрэглэдэггүй байсан мэдээ буй. Тэр үед хуяг хувцас, хэрэглэлдээ хадаг уяж, хүлээн авсан бөөг бурханы шашинд бууж өгсний гэрч юм хэмээн үздэг байжээ. Хадаг нь бөөгийн зан үйлд бүүр сүүлд орж ирсэн. Бөөгийн зан үйлд таван өнгийн хадаг хэргэлдэг бөгөөд үндсэн бэлэгдлийн өнгүүд юм.
1. Цэнхэр өнгө нь мөнх, амар тайвны бэлгэдэл
2. Ногоон өнгө нь газар дэлхий дэлгэрэн арвижихын бэлгэдэл,
3. Улаан өнгө нь гал голомт бадраах ажил үйлс дэлгэрүүлхэд.
4. Шар өнгө нь багш шавь барилдах буян дэлгэрүүлэх
5. Цагаан өнгө нь эхийн сэтгэл, ураг сүү, сайхан сэтгэл, сүнс сүлдийг бэлэгддэг.
Хар өнгө нь мууг арилгах, сэтгэлийг амирлуулах, төр ёсны хүчний бэлэгдэл.
                                                  1909 он Халхын их зайран ОЧИР

No comments:

Post a Comment