АЗИЙН БӨӨ НАРЫН ХАРАНХУЙН ОРНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ
Сибирийн бөө нарын дунд ч гурван ертөнцийн тухай ойлголт байдгийг бөө судлаач Элиде5 1974 онд бичсэн "Бөөгийн шашин" номдоо бичсэн байдаг.
Харин
дархад бөө нарын дунд гурван ертөнцийн тухай ойлголт бараг байхгүй
бөгөөд энэ нь бурхны шашны нөлөө бага орсон хийгээд хоёрт зах хязгаар
нутагт хуучны уламжлал ойлголтоо хадгалсаар өдий хүрсэнтэй холбон үзэх
хэрэгтэй. Бернийн Их Сургуулийн докторант Жүдит Хангартнерийн дархадын
удган Умбанаар зуруулсан харанхуйн орны доорх зургаас тод харагдана.
Эрдэмтэн
О.Пүрэвийн бичсэнээр Чойн Долгор удган онгод орох гэгчийг тайлбарлахдаа
"онгодоо дуудаж байтал ямар нэг үл үзэгдэгч хий юм гэнэт тэврээд авах
шиг болсноос хойш бие гэдэг хачин сайхан хөнгөн болоод л гэрээсээ гараад
хатиралтай сайн морь унаад явчих шиг болдог юм. Тэгээд л алсад
цэнхэрлэн харагдах их уулсын наана униар татсан их хөндийгөөр давхиж
явтал урдаас хан буурал аав, хатан буурал ээж болон лусын эзэд нэг
нэгээр угтан ирээд уулздаг. Тэгэхээр л ухаан алдчихдаг юм даа онгодууд
ирснээс хойш юу ярьж, ямар байдалтай байсныгаа огт мэддэггүй"6
хэмээсэн байна. "Алсад цэнхэрлэн харагдах их уулсын наана униар татсан
их хөндий" хэмээн хэлж байгаа нь хэдийгээр харанхуйн орноо хэлж байвч
манай энэ ертөнцтэй адил дүр зураг бууж байна. Английн эрдэмтэн Хампри
"Shamans and elders" хэмээх номдоо "Оnе оften mееts in thе Literature
thе idеа тhаt тhе реорlеs оf North Аsiа think terms of а tripartite
соsmоs, соnsisting оf аn uрреr world (the sку), а middle world (the
еаrтh), аnd аn undеrwогld".7 XX зууны эхэн үеийн Дагуурын бөө
нарын гурван ертөнцийн ойлголтод тулгуурлан сайн хүмүүсийн сүнс
тэнгэрийн оронд муу хүмүүсийн сүнс доод ертөнцөд бас зарим нь манай энэ
ертөнцөд эргэж ирдэг хэмээн бичсэн байна. Эрдэмтэн Г.Д.Санжеев8
1927 онд бичсэн номдоо XX зууны эхэн үеийн буриадуудад гурван ертөнцийн
ойлголт байгаагүй хэмээн дурдсан байна. Оросын эрдэмтэн Б.Дорж энэ
талаар бас дурдаагүй. Германы эрдэмтэн Хайсег бичихдээ бурхны шашны
нөлөө бөөд орохоос өмнө гурван ертөнцийн тухай ойлголт байгаагүй хэмээн
тайлбарлаж байна. 1920 иод оны үед Н.Поппе9 дагуур нарын
сонирхолтой үлгэрийг тэмдэглэн авсан байдаг. Түүнд Их Юань улсын үед нэг
залуу гол өгсөж явсаар агуйн амаар орж шал өөр ертөнцөд аялсан бөгөөд
тэр ертөнцийн хүмүүс хүний ертөнцийг орхисноос хойш бид энд хэдэн мянган
жил болж байна хэмээсэн гэж бичсэн байдаг. Энэ үлгэр АНУ-ын нэрт бөө
судлаач Майкл Харнерийн10 доод ертөнцөд аялсан ойлголттой
адилавтар байгаа бөгөөд өөр ертөнцөд аялахын тулд агуй, модны нүд,
хаалга зэрэг нүхтэй олон зүйлийг ашиглаж болно гэсэнтэй орох арга нь
адил байна. Тэгж аялахдаа луутай уулзсан хэмээсэн байдаг. Монголын
Сайхантуяа удган "би харанхуйн оронд аялж явахдаа луутай таарсан" хэмээн
хуучилсан нь М.Харнерийн үгийг баталгаажуулж байна. Бурхны шашны нөлөө
бага орсон Якутын бөө нарт гурван ертөнцийн тухай ойлголт11 байдаг нь харанхуйн орны тухай ойлголтыг будлиантуулж байна.
Тийм
болохоор Азиин бөө нарын дунд зэргэлдээ орших ертөнц буюу харанхуйн
орон гэсэн ойлголт бүгдэд нь буй бөгөөд харин түүнд очиж аялж, ид шидийн
хүчийг үзүүлж чадах нь нэн ховор байна.
Ишлэл зүүлт
1. О.Пүрэв, Монгол бөөгийн шашин, УБ., 1999, х-109.
4. О.Пүрэв, Монгол бөөгийн шашин, УБ., 1999, х-112.
3. Ч.Далай. Монгол бөөгийн товч түүх, УБ., 1959, х-42.
4. Х.Буянбат, Монголын бөөгийн шашны учир. Өвөрмонгол, 1985, х-86.
5. Elide, Mirsea, Shamanism, Archaic Techniques of Ecstasy, 1974, Princeton, University Press.
6. О.Пүрэв, Монгол бөөгийн шашин, УБ., 1999, х-113.
7. Caroline Humphrey with Urgunge Onon, "Shamans and elders",Oxford, 2003, р-119.
8. Sanjeev Garma D, 1930, The Darhad, Leningrad, Izdatelstvo Akademii Nauk SSSR.
9. Рорре N.N, 1930, Dagurskoye Narechiye (The Dagur Dialect), Leningrad, Izdatelstvo Akademii Nauk SSSR.
10. Michael Harner, The Way of the Shaman, Harper One, 1990.
11. Wasldemar Jochelson, The Yakut, New York City, 1933, р-310-311.
12. О.Пүрэв, Монгол бөөгийн шашны нэр томъёоны тайлбар толь, УБ., 2003, х-209.
13. "Нишин удганы бичиг", Манж хэлнээс орчуулж, эх бичгийн судалгаа хийсэн Т.Отгонтуул,
УБ., 2009, х-78.
14. "Нишин удганы бичиг", Манж хэлнээс орчуулж, эх бичгийн судалгаа хийсэн Т.Отгонтуул,
УБ., 2009, х-69.
“Гэрэлт Цалиг” сэтгүүл. 2011 он. VII сар. №10.
No comments:
Post a Comment