Балар эрт цагт байгалийн элдэв үзэгдэл юмсыг тухайн үеийн
мэдлэгийн түвшний хэмжээгээр тайлбарлан таниулах явдлаас үүссэн хүн төрлөхтний
хамгийн анхны шүтлэг бишрэл болох бөөгийн шүтлэгийг орон оронд өөр өөрөөр
нэрлэж байжээ. Дэлхийд ноёрхож байсан бөөгийн шүтлэгээс ертөнцийг үзэх өөр
өөрийн үзэл санааг номлосон бие даасан
шашинууд үүссэн болохоор бөөгийн шүтлэг нь өөрөөсөө олон шашин төрүүлсэн юм. Бөөгийн
шүтлэг нь нэг утгаараа орон тус бүр онцлог
байдалтай өөр өөр нэртэй боловч бүгд нэг тэнгэр, наран, саран, одон
гариг, газар усны эзэд, гал голомт, өвөг дээдсийн сүнсийг эрхэмлэн шүтдэгээрээ
дэлхий нийтийн нийтлэг чанартай болно.
No comments:
Post a Comment