Бєєгийн шашны энэ нууцыг эрдэмтэд тайлах гэж олон жил оролдоод учрыг нь олоогvй, бєє нарын хэлсэн ярьснаар баримжаалан тайлбарлах тєдий байгаа юм.
Монгол бєє нар онгодоо дуудахдаа тэнгэр хангай, орон дэлхий, лус савдаг, хайрхад сахиусаа шvлэглэн магтаж хєл хуурын аялгуу хэнгэрэгийн дуунаар дуудан сэрээж урин залдаг. Шvтээн онгод нь залран ирж тухайн бєєгийн биед оршмогц бєє нь орчныг мэдрэхээ больж, зєвхєн онгодын унаа зараалын vvргээ гvйцэтгэж эхэлдэг.
Онгод орж ирэхээрээ зарим нь энгийн хvмvvс хоорондоо мэндлэх лvгээ адилаар амар мэнд асууж, цайлж, тамхилж, дуртай идээ ундаагаа зооглож, єгєхгvй удаавал нэхэж, улмаар хvмvvсийн асуултанд хариулж, заримдаа тvvх хуучилж, загнахыгаа загнаж, магтахыгаа магтаж, тоглоом шоглоом хийж байгаад явдаг.
Зарим онгод ийнхvv амар мэнд асуухын оронд янз бvрийн амьтны дуу чимээ гаргаж, хєдєлгєєнийг нь дvрслэн дэгдэх, дvvлэх, хярах мяраах байдал vзvvлэх нь ч бас байдаг. Манай нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчен "Монгол бєє мєргєлийг судлах бичвэрvvд"-дээ онгодын мэнд мэдрэх олон тохиолыг сурвалжлан оруулсан.
Тэгэхдээ мэнд мэдэх богино хэлбэр, шvлэглэсэн байдлаар мэнд мэдэх, энгийн хvvрнэх маягаар мэнд мэдэх зэргийг тэмдэглэсэн байдаг. Тухайлбал Хан Тємєрлєнгийн онгод орж ирээд:
Жоог билбээс?
Жоог билбээс?
Жоог, жоог, жоог?
Годнам жоог билбээс,
Яакши, яакши ? гэхэд нь тэнд байсан хvмvvс:
-Монголчилж хайрла. Энэ гуйгур хэлийг бид мэдэхгvй байна гэж хvстэл:
-Ард тvмэн мини, хара шарагуу каптагай даяар амур мэндээ вайн уу гэж монголоор мэндэлжээ.
-Мэнд сайн байнаа. Таны газраар сонин сайхан юу байна гэхэд:
-Юучгvv? Тайван сайхан вайн гэж Тємєрлєн хариулж байсан байна. Онгод орж буй байдлыг ажиглахад тэр нь тодорхой цаг vед амьдарч байсан хvний сvнс болох нь хэл яриа, vйлдлээс нь тодорхой байдаг. Тухайлбал буриад бєє нарын дуудсан онгод орос vг оруулж ярих нь элбэг байдаг нь оросуудтай ойр дєт нутаглаж, амьдрал ахуйн наад захын vгс хvртэл оросжиж байсантай холбоотой юм.
Галзууд овогт Цэрэн зайранд орсон Дарийм удганы онгод /Дарийм нь Цэрэн зайрангийн багш байсан хvн/ гар утас дуугарахад "Энэ чинь нєгєє ингэдэг юм мєн vv? " гэж гараа чихэндээ барин асуугаад -"Тийм ээ. Гар утас гэдэг юм" гэж хариулахад "Миний vед энэ чинь телефон гэдэг нэртэй, ингэдэг байсан юм" гээд гараараа хий эргvvлж харуулж байхыг vvнийг бичигч 2005 оны эхээр vзсэн билээ.
Ч. Цэрэн зайрангийн шавь Алтангэрэл удганд орсон онгод /Ямар онгод байсныг мартжээ/ будааг "Рис" гэж нэхэн тулмаашаа /Буриад бєєгийн дэргэд байж хэлмэрчилж, онгодын ярьсныг бусдад тайлж єгдєг хvнийг тулмааш гэдэг/ сандаргаж байхыг ч бас нэгтээ харсан.
2004 оны арванхоёрдугаар сарын эхээр Хэнтий аймгийн тєвд зайран Наранбаатар бєєлєхєд Тємєр зайрангийн гэх онгод орж ирсэн юм. Тэр онгод мэнд мэдсэнийхээ дараа "Та нар бvv ай, єнєєдєр би догшрохгvй" гэж байн байн хэлж байсан нь тэнд байгсад урьд ємнє уг онгод буухыг харж сvрдсэнтэй холбоотой болов уу.
"Таны залрахыг vзэхээр хол газраас зорьж ирсэн бичгийн хvн, судлан сонирхогч байна" гэж намайг танилцуулмагц нь янжуураар дайлтал нударгаа зангидан харуулж "Хай, энэ хvvтэй чинь ийм том мод толгой нэрж байгаад нэг сайхан хєєрєлдєх юмсан. Энэ муу цаас хэрэг алга" гэснээ "Бєєгийн тэнгэр ганц. Тэр нь мєнх хєх тэнгэр.
Шvтээн нь ганц. Тэр нь цагаан шvтээн" гэхчилэн хэсэг хуучлав. Тэгснээ гэнэт уртаар санаа алдаж "Манай энэ бєєг чинь эд сайхан болж байхад нь сvйтгээд хаячихсанд гомдож явдаг даа" гэхэд дууных нь єнгє туйлын гунигтай болж, царайг нь харж чаддагсан бол ямар ч жvжигчин дvрслэн дуурайж чадамгvй эмгэнэлт дvртэй байгаа даа гэсэн бодол єєрийн эрхгvй тєрж билээ.
Тэрбээр тэнд байгсдад /хориод хvн байсан/ хандан:
-Бэлзгээ дандаа сэтэрлэж зvvж бай. Битvv бэлзэг зvvвэл муу юм их хоргоддог учир задгай амтайг зvvдэг ёстой юм шvv.
-Хэцэн доогуур хэзээ ч битгий гарч бай.
-Эр хvн vзvvртэй мэстэй явбал сайн гэх зэргээр сургаал айлдан тэр єдєр нэлээд тухалсан юм.
Тємєр зайран єєрийнхєє нэрийг Цэрэнживаа гээд тємєр иддэг учраас Тємєр зайран хочтой болсон юм гэж хуучилсан бєгєєд ярианых нь аялга халх, буриад аль нь ч биш байлаа. Тємєр зайрангийн онгод ер нь сvрхий догшин бололтой агаад шар тос буцалгуулан уух, галд улайсгасан чулуунууд, цог идэх, улайдсан тємєр долоох, мордохынхоо ємнє аль эрт халуунаар нь зажлан залгисан чулуунуудаа ходоодноосоо буцаан гаргаж хvмvvст сахиус болгон зvv гэж єгєх зэргээр ид шид vзvvлж байв.
Vvний ємнє буухдаа тємєр иднэ гэж нэхээд нэлээд хэдэн тємєр зvv идсэн гэж тэндхийнхэн ярьж байв.
Нэгэнт хол газраас ирснийх єєр онгод орохыг vзье гэж хvссэний эцэст Наранбаатар зайран дахин бєєлєхєд Балжид удганы гэх онгод орж ирэв. Нарийхан дуутай, ихэд ааштай, аальгvй маягийн онгод "Би бvvр гомдчихоод явж байна" гэж vгэлсээр орж ирээд "Би бослоо" гэсээр тєд удалгvй буцсан бєгєєд "Нєгєє гоё юмнаасаа нэг єг дєє" хэмээн дарс нэхэж vе vе буриад дуу аялж, биелгээ хийж, тэнд байгсдыг дуул гэж шахав.
Хvний хvйсэн дээр дарж євчнийг нь хэлэхдээ гаргууд байхыг бодвол эмнэх, домнохдоо гойд удган байсан байх гэсэн бодол тєрж байлаа. Ийнхvv дээдсийн ариун сvнс болох онгодуудын янз байдал харилцан адилгvй бєгєєд бєє хvн єєрийн онгодоороо дамжуулан хэдэн зууны ємнєх онгодтой ч харьцаж болдогоороо гайхамшигтай.
Vvний нэг тод жишээ нь, Чингисийн удмын зайран хvн 13-р зуунд Жагарын орноо тєрийн хэргээр очоод нас барсан, онгод нь тэндээ оршин байгаад Ч.Батбаяр удган 2001 оны 4-р сард Энэтхэгийн Банголор хотод бєєлєх vед орж ирсэн явдал юм.
"Цаст уулын аав" хэмээх энэ онгод "Туулын минь хєвєєнд хєлбєєлгэж єг" гэсэн тул Гачууртад залсан гэх юм билээ. Монгол бєєгийн онгод хvмvvстэй ийнхvv энгийн хvн мэт харьцахаас гадна тамалган дундаа "Нохой жилтэй хvvд минь хараал гэдэг нь хvрч дээ" гэх мэтээр мэдэхийг хvссэн зvйлийнх нь учир шалтгааныг хэлээд хэнтэй ч харьцалгvйгээр арга заслаа хийгээд явчих нь бас бий.
Бєє нар онгодтой харьцдаг бол улааны шашныхан номын хvчээр сахиус дууддаг, буулгадаг байжээ. Ингэж сахиустай харьцдаг чойжин, гvртэнгvvдийн талаар мэдээ баримт ховор, судалгаа шинжилгээний ажил барагтай ч анхаарч vзvvштэй сонин мэдээ бас чиг тааралддаг. Тухайлбал, Борын Жамбал гэгч євгєн донир 1958 онд 77 настайдаа их эрдэмтэн Цэндийн Дамдинсvрэнд"...
Бадруулт тєрийн vед Маймаа хотын Цэрэндорж удирдаж, Лувсанхайдав /8-р Богдын тєрсєн дvv -Б.Г/-ЫГ чойжин болгож, Чойжин лам нэртэй болгов. Пэлжээ лам бол Чойжин ламын гомбоо лам болов. Гомбоо лам гэдэг бол Чойжингийн айлдсан зарлигийг мэдэж дамжуулдаг хvн юм.
Чойжин бол амаар айлдах гэж байхгvй, сургаар нь чагнахад vг сонсдох шиг нэг юм гунганаад байдаг. Тvvнийг чагнаж бичиж аваад олонд хэлдэг хvнийг Гомбо лам гэдэг. Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Тэдний нэгд нь Найчvн, хоёрт Зэмэр, гуравт Шvг сахиус. Найчvн их догшин биш, Зэмэр мєн их догшин биш, Шvг их догшин сахиус байсан юм.
Шvг сахиусыг оршиж байхад Чойжин лам дэвхцэж цовхчоод, гэдэс годос хийгээд, амнаасаа хєєс буруулж, их догшин дvрэмтэй байдаг сан" гэж хуучилсныг их номч маань "Євгєн Жамбалын яриа "нэртэйгээр тэмдэглэн vлдээснийг уншсан хvн магад олон буй заа. Єнєєдєр хамгийн бага судлагдаад байгаа гvртэнгvvдийн хувьд сахиус оршоохдоо хэлдэг тусгай уншлага, шившлэгтэй байдаг бєгєєд тvvнийг нь солхи гэдэг.
Солхи уншихгvйгээр сахиус нь оршдоггvй, буцаах солхийг нь уншихгvй бол явдаггvй гэдэг. Дээр vед айлын хvvхэд євдєхєд тогоонд нь мєчилж хийн, хєєсєртєл буцалган эрvvл саруул болгодог шидтэнгvvд чухамдаа гvртэнгvvд байсан билээ.
Гvртэнгийн онгод шид ихэнхдээ удам дамжих шинжтэй бєгєєд ийнхvv хvнийг мєчилж зvсч анагаадаг аргаар эмчлvvлж байсан амьд гэрчvvд сайтар мєшгивєл баруун аймгууд чигээс олдох бололтой юм билээ.
Олонд "Ташууртай эмээ" гэж алдаршсан Цэндсvрэн гуайн удам судрыг "гvртэнгvvдийнхэн" гэж Ховд аймгийн Цэцэг сумынхан хэлэлцдэг бєгєєд эмээгийн ташуураар сахиус оршоодог хvмvvс тэднийхэн дотор хэд хэд байгаа бололтой нь мэдэгддэг.
Тэдний нэг болох Раднаасэд гуай Тєв аймгийн Лvн хавиар нутаглаад олон жил болж байгаа агаад ийнхvv сахиус оршоож байхыг нь vvнийг бичигч нvдээр vзсэн билээ. Ингэж онгод оруулахдаа уугиулан утаанд нь сахиусаа барьж солхио уншмагц сахиус нь амилж /Сахиус атгасан гар нь эзнээ нvдэж эхэлдэг/ тэнд буй хvмvvстэй харьцахад бэлэн болно.
Тэнд буй хvмvvс ээлжлэн жаргал зовлонгоо ярьж, асууж лавлах зvйлээ асуухад сахиус нь ємнєх ширээ, газар тэргvvтнийг тогшиж хариу дохио єгч, ойлгогдохгvй бол хvмvvс "Сахиус минь та тийм гэвэл нэг, vгvй гэвэл хоёр тогшино уу" гэх мэтээр яг сvнс дууддагтай адилаар харилцан хариу авч байсан.
Гэхдээ сахиус буулгагчийн дэргэд тусгай хvн сууж дохиог нь тайлдаг, тvvнээс гадна сахиус буулгагч єєрєє онгодоо мордуулсны дараа хvн бvрийн асуултын хариуг хэлж єгч, юу хийх яахыг зааж байв.
Бие нь муу байгаа хvний талаар асуухад сахиус газар тогшиж, зурахад сэхэхгvй, гарцаагvй нас барна гэж тайлж байсан юм даг. Дархад бєєгийн тvшээ, буриад бєєгийн тулмааш, чойжин хvний гомбоо, харчин бєєгийн салууд бол бvгд туслах, хэлмэрч бєгєєд гvртэн хvн сахиусаа оршоох vеийн дэргэдийн хvнийг юу гэж нэрлэдгийг хараахан олж мэдэж чадаагvй болно.
Орчин цагийн бєє нарт Цанхилан, Цагаадайн онгод орж ирэх нь тvгээмэл бєгєєд Цагаадай бєє нь Чингис хааны хоёрдугаар хєвгvvн, Цанхилан нь тvvний гэргий удган байсан гээд бодохоор чадалтай сайн бєє бол тэднээс ч тvрvv vеийн онгодуудтай та биднийг учруулж, айлтгал сургаалыг нь сонсгож, даатгал авралд нь багтааж чадах билээ.
Бизнесийн ашиг орлогоо асуусан хvн тєдийн тооны ард тєдєн тэгтэй мєнгє олно, ийм тийм хvvхэд чинь хожим тєдийн ард тєдєн тэгтэй мєнгєтэй хvн болно гэж хэлж буй онгодтой таарч байсан удаатай бєгєєд олон оронтой тоог нэрлэж мэдэхгvй тул ийн ойлгуулж байгааг мэдээд ихэд хєгжилдєж байв.
Энэ мэтээр нэн эртний онгодууд залран єєрийнхєє амьд сэрvvн vеийн мэдлэг, ойлголтоор ярьж хєєрч хуучлах нь орчин цагийн эрдэмтдийн мєрєєдєл болсон цаг хугацааны машинаар аялах мэт гайхам сэтгэгдэл тєрvvлдэг билээ.
Б.Галаарид
Миний Хєвсгєл 02/002/
сайхан юмаа сайхан юм
ReplyDeletetiim shuu tsag hugatsaagaar aylah ch enuuhend boljee.minii duu boo.sayhan boo bolson.nas baraad udaagui aavtai mini dahin uulzuulsan gej bodhoor l uhel amidraliin neg heseg l yum shig sanagddag .bidniii suns uurd orshdog yum shuu humuusee.amiddaa sain uils ih hiij yavaarai.magadgui bidniig divaajin esvel tam huleej baij magad
ReplyDelete