2/21/2012

Овоо тахилга...

                                         
Тэнгэр язгуурт монголчууд мөнх тэнгэрийн гүн ухааны үүднээс уул овоог тахидаг уламжлалтай. Монгол нутагт 1200 гаруй уулыг нэн эрт цагаас тахиж ирсэн. Ихэнх нь гол мөрөн, нуур цөөрмийн эх болж байсан байна. Өөрөөр хэлбэл ус үйлдвэрлэх эх болсон уул овоодыг тайж тахиж эрхэмлэн хамгаалж байсан нь лусыг хамгаалах нэн чухал аргын нэг болж байжээ. Монголчууд гол төлөв чулуугаар овоо босгодог, харин хангайд мод шургаагаар өндөр сүрлэг овоо босгодог. Овоо босгож тэнгэр газар, уул усны эзэд, лус савдаг, газар орны энергийг шүтэн тахидаг зан үйлийн нэг юм. Овоо тахилга бол монголчуудын эрт үеэс өвөг дээдсийн уламжлан сүлдлэн тахиж, догшин бэрх газар, усны хагалбар, гүйдэлтэй газрын тэмдэг болж байдаг. Эрт дээр цагаас монголчууд овоо тахилгын ёсоор тэнгэр, газар, лусыг тахих шүтээн болгож ирсэн юм. Овоо тахилгын төрөл, овоо босгох ёсон, овоо тахих ёсон, овооны найр, овооны цээр ёс, овооны тахилгын дуудлага тамлага зэрэгтэй байдаг.
Тахилга тайлгатай овоонд идээ будаагаа өргөж ажил үйлс, удам судраа даатгах нь эртээс нааш уламжлагдаж ирсэн Монгол зан үйл болой. Энэ сайхан эртнээс нааш уламжлагдаж ирсэн зан үйлийг зөв зохистой үйлдэх та болоод бид бүгд, үр хойчид маань хэрэгтэй билээ.

No comments:

Post a Comment