Есөн зоосоор мэргэлэх нь: Сонгосон есөн зоосоо арцаар аривлаж бэлдэнэ. Толгой зоосондоо мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал ер нь мэргэ төлөг гэдэг бодлын төвлөрөл гэдгийг санах хэрэгтэй) бусад зоостой нийлүүлэн хоёр алгаа төмбийлгөн дотогшоо битүүлж сэгсчин зайлаад зоосыг зүүн гар дээрээ эрхий талаас эхлэн нар зөв эргүүлэн тараана. Толгой зоос буусан талыг шинжинэ. Зоос бүр нэртэй бөгөөд эрхий хуруу талаас Сүм, уул, онгоц, арслан, чоно, нар, хэрээ, сар, бумба гэдэг. Таны толгой зоос аль нь болж буусынаар мэргэ тайлагдана. Цагаан сүм...хар чоно гэх мэт
Тайлал: Цагаан сүм-байрандаа төв суурин
Уул- саадтай, хөдөө гадаа
Онгоц- унаа, тэрэг, ус
Арслан-мөнгө, хүч, зардал
Чоно- хийморь, хүний тусламж, хулгайч
Нар- баяр
Хэрээ- хэл сураг
Сар-өөрийн баяр
Бумба- өөрийн сав гэх мэтээр тайлах ба хар талаар буувал эсрэг муу байна гэж үзнэ. Эдгээрийг мэдсэн байхад та цааш өөрийгөө илүү хөгжүүлж мэргэшсэн сайн төлгөч болж болно шүү дээ.
No comments:
Post a Comment