“Чингис хаан”
Гэрээ засаж чадагчид даруй улсаа засаж чадна, арван хүнийг захирч чадваас даруй мянган хүнийг, түмэн хүнийг захирч чадмой.
Цэрэг баатар нь ерийн үес ард олны хооронд байхдаа адбиш үнээ мэт номхон байх хэрэгтэй, тийн гэвч байлдах цагт дайсныг зодохуйяа олон харцгайн авд гарсан адил савардан бариваас зохимой.
Сайн түшмэл улсын эрдэнэ
Сайн хатан гэрийн эрдэнэ.
Хөвгүүн дүү нар эцэг, ах нарын сургаалыг үл авах, эм нь эрээсээ зөрчих, баяд нь үгээгүйд туслахгүй, дордос нь дээдсээ эс хүндлэх эдгээр зэргийн мэт хүмүүс лавтай муу хүний тоонд шилжин орж улсаа мөхүүлэх ба гэрээ барагдуулах.
Хаан хүн жаргахдаа
Төрийн сайнд жаргаюу
Харц хүн жаргахдаа
Эрийн сайнд жаргаюу
Хамаг бүгд жаргахдаа
Эв эеийн сайнд жаргаюу.
Саруул ухаанаас илүү
Сайн нөхөр байдаггүй
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй.
Аливаа хүн харилцан
Анд бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Түшиг болж
Амраглан ханилах ёстой.
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдъюу...
Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Эв бөх бөгөөс олныг ялъюу
Зуун эхт үйлийг
Үйлдэн бүтээвээс үйлийг охь
No comments:
Post a Comment