“Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх”
Ирээдүйг урьдчилан мэдэх хүсэл бол хүн төрлөхтний мөнхийн хүсэл. Хэрвээ маргааш юу болохыг мэддэгсэн бол ямарч хүн элдэв саад бэрхшээл хохирлыг тойрч гарах арга замаа олох байсан. Гэвч хүн маргааш эсвэл өнөө орой юу болохыг урьдчилан мэдэх чадваргүй байдаг. Ерөнхий юу болохыг хүн бүр гадарлана. Харин ер бусын тохиолдлыг урьдчилан мэдэх бололцоогүй. Аливаа ард түмэн, үндэстэн ястанд алс хэтийн явдлыг зөгнөхөөс өмнө өнөө маргаашийн хэрэг явдлыг хаашаа эргэж юу болох нь вэ? хэмээн урьдаас таамаглан мэдэх хэрэгцээ урьд ч өнөө ч байсаар ирсэн, хойшид ч байх нь гарцаагүй. Ирээдүйг урьдчилан харах хэрэгцээг хангахын тулд мэргэ төлгө үүсэн бий болжээ. Мэргэ төлгө бол ирээдүйн дохио, зөн совингийн тусгал байдаг бөгөөд мэргэлж мэдсэн зүйлдээ анализ хийж эергээр зохицуулах хэрэгтэй.
Мэргэ төлгө худал хэлэх, андуурах гэж үгүй, харин мэргэ тавигч түүнийг андуу зөрүү тайлдаг болой. Энэ нь түүний туршлага авъяас чадвараас ихээхэн шалтгаална. Монголчуудын мэргэ 40 гаруй төрөл. Үүн дотроос далны мэргэ, есөн зоосны мэргэ, дөчин нэгэн чулууны мэргэ эдгээр мэргүүд нь эртний уламжлалт үндэсний мэргэ төлгийн хувьд олон зууны турш үе дамжин уламжлагдан ирсэн болохоор өндөр шалгуур давсан юм.
No comments:
Post a Comment