2/05/2012

Сүнс оруулах урлаг

    Эрдэмтэн профессор Д. Бум-очирын “Бөө болон бөө мөргөл хэмээгчийг тодорхойлохуй” лекцнээс. “Бөө мөргөлийг тайлбарлан тодорхойлж ирсэн олон уламжлалын нэг нь Францын судлаач Мерциа Элиадегийн "Бөө мөргөл бол эртний онгод оруулах урлаг" (shamanism - archaic of techniquesy)   хэмээх санал юм. Бөө мөргөлийг арай ондоогоор бол онгод хэмээн тодорхойлж бас болно. Юуны өмнө онгод гэгч юун болох тухай өгүүлэхэд. Монгол бөөгийн ойлголтоор бол онгод хэмээгч нь сүнсний нэгэн хэлбэр юм . Бүр тодруулбал амьд хүний сүнс нас барсан хойно нь шүтээн болдог гэж үздэг ингэж үзвэл бөө мөргөл гэдэг нь нас барсан бөө удгадын сүнсийг шүтэх ёс гэж үзэж болох”
     Үүнээс үзэхэд монголд сүнс оруулах урлаг газар авлаа. Тэр яахав гэр гэртээ сүнсээ оруулаад хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөл хийнэ үү хэнд хамаа байх билээ. Энэ чинь ардчилсан нийгэм. Гэтэл энэ урлагаа олон түмэнд зааж их хэмжээний мөнгө олдог бололтой. Үүнийгээ ямар нэгэн хүний зовлон дээр тулгуурлан хийдэг хулхи бөө нар олшров. Хүнийг зовлонгоос нь салгах яах вэ!!! Өөрийгөө өрх гэрээ хамаатан садангаа эхлээд зовлонгоос нь салгавал яасан юм бэ? Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас. Уг  гарвалдаа бөөгийн удамгүй хүнд сүнс оруулах урлаг заагаад зовлонгоос нь салгах биш завсрын тэнэмэл сүнс оруулж улам зовлонд унагадаг болжээ. Удамдаа бөө удгадтай хүмүүс бөө болж зовлонтонд жолооч, золгүйтэнд хэлмэрч болох ёстой биш үү. Удамгүй хүнийг бөө болгож болохгүй байх аа.

1 comment:

  1. удамтай гэдгээ яаж мэдэх вэ

    ReplyDelete