3/05/2012

Өрлөг Есөн тэнгэр...


Монгол айл, өрх бүхэнд байдаг өрлөг есөн тэнгэрүүдийг дотор нь: Төрийн гурван тэнгэр,өрхийн эзэдийн гурван тэнгэр, буяны гурван тэнгэр гэж гурван төрөлд хуваадаг.
Төрийн гурван тэнгэрт: Айл гэрийн хулгана зүгт байртай төрийн сүлд тэнгэр, голомтын эхэнд байртай галын эзэн тэнгэр, тахиа зүгт байртай зон тэнгэр.
Буяны гурван тэнгэр: Орлого зүгт байртай идээ буяны тэнгэр,  мөнх зүгт байртай эд буяны тэнгэр,  эевэрхүү зүгт байртай мал буяны тэнгэр.
Өрхийн гурван тэнгэр: Хар зүгт байртай эцгийн тэнгэр, харагчин зүгт байртай  эхийн тэнгэр,  харагчин заагт  байртай  хүүхдийн тэнгэр
Эдгээрээс төрийн сүлд тэнгэр, гал голомтын тэнгэр, зон тэнгэр, эцгийн тэнгэр эдгээр дөрвийг хар тэнгэр, бусад тав нь цагаан тэнгэр гэж үздэг...

No comments:

Post a Comment