3/03/2012

Хармайн хайрханы дуудлага...


Хармайн хайрхан...Дархадын ар гурван отгийн сүлд болж шүтэгдэж байсан. Чишгэд нутгийг харсан эзэн бөө гэгдэж байжээ. Хармайн хайрхан бөөлөхдөө:
ХАВ-АВАА, ХАВ-ХАВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-ХАВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-ХАВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-ХАВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-ХАВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-ХАВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-АВАА, ХАВ-ХАВАА, ХАВ-АВАА,
Вөө-вөө, Вөө-вөө, Вөө-вөө, Вөө-вөө, Вөө-вөө, Вөө-вөө, Вөө-вөө, Вөө-вөө, Вөө-вөө,
Хөх тэнгэр нөмөргө минь
Хөвхөр үүл хөдрөгө минь
Аянга солонго буулт минь
Асарын орон чуулга минь
Мөсөн цагаан мандар дайралт минь
Будан хар хуймаг нүүлгэ минь
Нарийн шар Хармай буулт минь
Нам улаан мод хорголжин минь
Нарийн цагаан үзүүр наадам минь
Хармайн гурван сайхан түшлэг минь
Хашгалдайн улаан хад тэвээ минь
Зуун цагаан хуулар яс минь
Ноё хаж бөө дуурсгал минь
Цагийн сайханд цалгиж явсан бие минь
Чагьяа найман төрийг цаашлуулж явсан бие минь
Цай махны элбэгт халгиж явсан бие минь
Цагираг цагаан хууларыг наашлуулж явсан бие минь
Сайн дураараа хүрвэл сансрын орноос
Сарны гэрэл мэт туяарч буух чадалтай би
Саар дураа хүрвэл гурван настай бууран хар тэмээн хувилгаан минь
Төгрөг шар Чишгэдийг товчлон харж суусан би
Ар гурван отгийн эзэн нь болж явсан би
Хэсэг ногоон дархадад шүтээн нь болж заларсан би

No comments:

Post a Comment