·
Тамлага
Монгол бөөгийн онгодын магтаал дуудлага. Бөөгийн
тамлал-Бөөгийн онгод орж тамлах зан үйл хийх ёс. Тамлах- Бөөгийн онгод нартад
байх үеийнхээ зовлон зүдгүүрийг халаглан тоочих юмуу эсвэл эд чадалтай бөө
байсан /эрдэм чадалаа гайхуулах/ тухайгаа бахархан өгүүлэх, шүлэглэн хэлэх /
амандаа дүдэгнэх/ зан үйл. Тамлага нь дуулахаас богино, хэлэлцэхээс уртхан
аялгуулан хэлдэг дуулал юм.
/Хөвсгөл Улаан-уул Должинсүрэн (48настай) хэлж өгөв. Эцэг
нь зайран,эх нь удган байжээ. 1962оны 7 сарын 21-нээ тэмдэглэн бичсэн болой./
Саалу саалу хайрхан
Хөх тэнгэрийн язгууртан хайрхан
Хөрст дэлхийн багана болсон хайрхан
Бага гэртэм багана болсон хайрхан
Балчир үрдээн өлзий болсон тэнгэр минь
Хунзын цайгаар манзы тань чанав хайрхан
Хурган хонин тэвшээ тань сөгнөв хайрхан
Ерэн есөн цацлы тань өргөв, хайрхан
Ханатай гэртэм заяаан болсон тэнгэр
Хас тулгаан батлан харсан тэнгэр
Аав ээжийнхээ авралд
Хахирах ханиадгүй
Турхирах томоогүй суухыг
Унасан морь минь бүдрээгүй явахыг
Уусан цай минь цалгиагүй явахыг
Аав ээждээ даатгаж
Жилийн тань жасааг барьж
Цагий тань цайллага өргөнөв.
·
Дуудах
Бөө бөөлхөд онгодоор орж ирсэн шүлэглэлийг өөрийн дуу хоолойгоор
аялгуулан дууддаг үүнийг онгодыг дуудах гэдэг. Онгод өөрийн дуудлага заллаг ая
дангаар орж ирэх буюу буцдаг. Бөө хүн онгодоо “ Хан тэнгэрийг харигтал, Хатан
дэлхийг доригтол нь дуудах” ёстой гэдэг. Бөө хүн онгодоо урин зальж дууддаг.
·
Дуудлага
/Алтайн урианхай бөө Ренчин зайрангийн ЗАРАА дуудлага. Зохиолч БААСТ
тэмдэглэж авсан байна./
Доорд найман лусын элч могой
Дөрвөн мөчийг минь эзэл
Газар суудаггүй садан
Газар харвадаггүй мэргэн
Таван махбодийг минь эзэл
Уриа хөх бэлтэрэг минь
Уриан злан дууднам
Харшийн үүдийг хаан хайрла
Хамагтын аманд сайн
Харанхуй шөнийн явдалтан
Хар хавцал жамтан
Харагай улаан дүнгэртэн
Хар торгон манжитан
Хар төмөр хуурайтан
Шураг зээрд морин хүлэгтэн
Шунхын улаан баатар заяачийн минь
Таван махбодийг минь эзлэн хайрла ...
Онгодын аман түүх, намтар, дурсамж, хараал зүхэл гэх мэтээр олон төрөлд
хуувааж болдог. Энэ бүх шүлэглэлийг бөө нар хэнээр ч заалгаж цээжилдэггүй, өөөрөө
л зохиодог байсан байна. Нэгэнт зохиосон дуудлага нь олон түмний дунд аман
зохиолын хэлбэрээр улам хөгжин чанарждаг.
No comments:
Post a Comment