1/Авгалдайн домог
Эхнэр нөхөр
бөө удган хоёр амьдран суудаг бөгөөд ганц нуган хүүтэй байжээ. Нэгэн өдөр эхнэр
нь айлд залагдаад явсан хойгуур нөхөр нь болох зайрангийн тамхи дууссан тул
ганц нуган хүүгээ гэртээ ганцаар
үлдээн өөрөө
туулайн баас түүхээр ууланд яваад эргэн ирэхэд нь ганц хүү нь усанд унан нас
барсан байжээ. Эхнэр нь эргэн ирээд болсон явдлыг мэдээд харамсахын ихээр
харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаясан
юм гэдэг. Энэ цагаас хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн
нөгөөх удган маань тангараг тавьсан гэнэ. Тэр үеэс Авгалдай айл бүрийн сахиус
шүтээнийг манасаар байгаа гэнэ шүү.
2/Авгалдайн домог
Авгалдай хаминган хүн байжээ. Хоёр лусын хаан гарвалтай
байсан тул түүгээр бөө болжээ. Эхнэр нь гуулин
хааны охин СЭТЭРХЭЭН удган.
Тэр хоёр БААХАН гэсэн ганц хүүтэй байжээ. Эхнэр нь айлд
залагдан бөөлөхөөр явахдаа хүүгээ сайн харж байгаараа гэж захисан. Авгалдай
тэнцэшгүй их тамхи татдаг хүн байжээ. Хүүгээ орхиод саахалт айлаас тамхи аваад
ирэх үед хүү нь гэрээсээ гараад явсан байжээ. Ггулан дуудаж нэхсээр байтал хуй салхи гарч
хүүг нь усруу аваад шидчихжээ. Тэр гэмээс айгаад эхнэрээсээ зугатдаг болсон гэж
хэлэгддэг домогтой ажээ.
No comments:
Post a Comment