Гурвалжин дүрс
Монголын бөөгийн шүтлэгтэнүүд гурвалжин дүрсийг жад сумны
хурц гилбэртэй зүйрлэн аливаа муу зүйлийг дарах сөнөөх утгаар зориг баатрын
илэрхийлэл хэмээн үздэг.
Гурвалжин хэнгэрэг
Харын зүгийн хартай онгодтой, түүгээр хараал хийдэг бөө нар
19зуун 20зууны эхэн үед адил хажуут гурвалжин дүрсийн хэнгэрэгтэй байжээ. Гурвалжин
хэнгэрэгийг чонын арьс юмуу баавгайн ширээр бүрдэг бөгөөд энэ нь хартай онгодууд
хараал хийж явахдаа чоно баавгай хөлөглөн явдаг гэсэн утга санааг илэрхийлдэг
байна.
No comments:
Post a Comment