2/14/2012

Монголын бөөгийн шүтлэг...

                                                          Алтан нутгын ХҮҮ зайран
Үүсэл..
Бөө нь балар эртний нийгмийн эрхт овог төрлийн байгууллын үе буюу одоогоос 5000-7000 жилийн тэртээ үүссэн, хөгжлийн хэд хэдэн үе шат дамжсан, дээд  их тэнгэр, дэргэдэх газар усны эзэд, дээдсийнхээ сүнсийг онголон тахидаг, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл, тодорхой зан үйл, ёс жаягтай шүтлэг болно.

Бөө...Улаач
Онгодтой харилцаж шивлэг хийдэг хүн. Бөө болох ёс, бөөгийн зан үилийг гүйцэтгэх, бөө буух ёс, бөө бөөлөх ёс, бөө бөөлөх,бөө буух нь бөөгийн онгод орж хэнгэрэг дэлдэн онгодтойгоо харьцах зан үйл хийх. Бөө мөргөлтөн онго шүтэгч, бөөгийн дуудлага, онгодоо урихад шүлэглэн хэлэх үг, бөөгийн өмсгөл онгодоо урихад өмсөх тусгай хувцас, бөөгийн хэрэглэл / бардаг,орбо,ташуур, гм/ бөө удган ад зэтгэрийг хөөн хүний өвчин зовлонг илааршуулахад хэрэглэдэг, бөөгийн тамлага онгодоо урин дуудах үг хэллэг. Энгийн / бөө бус/ хүний нүдэнд үл үзэгдэгч их эрчим хүч / амин / гүйдлийг бөө гэдэг.
Бөө биш хүмүүсийн нүдэнд үл үзэгдэгч их эрчим хүчийг эзэмшиж, түүнтэй харьцах ур чадвар, авьяас билэг бүхий хүний бөө хүн гэдэг. Бөө хүмүүсийг хүйсээр нь эрэгтэй бөөг заарин, эмэгтэйг удаг хэмээн нэрлэдэг.

Бөөгийн онгод...
Бөө нарын бөөлөх зэрэг зан үйлээ үйлдэж байх үед бөөтэй харьцаж байдан нэг гол зүйл бол онгод юм. Бөө нь  онгодын улаач, жолооч бас нартад байдаг элч төлөөлөгч, онгодоос хүн рүү, хүнээс онгод руу хэл залгуулдаг хэлмэрч зэргээр бөө онгод хоёр янз бүрийн хэлбэрээр харьцаж байдаг ердийн үзэгдэл мэт боловч бөөгийн шүтлэгийн нэгэн нууц зүйл мөн.


Тэнгэр хөллөсөн бөө
Тэнгэрийн эрхсүүдтэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг тэнгэр хөллөн хүч авсан, тэнгэрийн бөө хэмээн нэрлэдэг. Ийм бөөгийн увидасын хүч хамгийн их байдаг.  Гэвч тэнгэр хөлгөлсөн бөө лус руу орчихсон онгод тэнгэрийг устган дарах юмуу хөөн явуунлж чаддаггүй учир лус савдаг хөлгөлсөн бөөтэй хамтарсан үйл ажил, зан үйл явуулснаар ийм онгодыг хөөж дийлж болдог гэдэг. 12 зуун Тив тэнгэр хэмээн Хөхөчү, 18 зууны үеийн Хармайн аав хэмээх Хаж зайран нарыг тэнгэр хөллөсөн бөө нар гэж үздэг.

Лус савдагаар хөлөлсөн бөө
Лус савдагтай нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон  бөөг газар лусаар хөллөсөн /хүсээ авсан/ бөө гэх ийм бөөгийн увдсын хүч чадал харьцангүй өндөр хэмжээнд байдаг. Лусын эздийн дүрс бөө бүхэнд үзэгддэггүй ч гэсэн зарим бөөд үзэгдэхдээ дан ганц  байгаль дээрх эрэг, ганга, жалга юмуу булаг шандын эх, бөөн бургас мод шуугисан их ой, салхи, үүл, манан л үзэгддэг  хэмээн  лус савдагтай нөхцсөн бөө нар тайлбарладаг.


Онгодоор хөлөлсөн бөө
Насан өөд болсон бөөгийн сүнстэй/онгодтой/ нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон  бөөг сүнс хөллөсөн /онгодоор хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увдисын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увдисын хэмжээнд хүрдэггүй гэдэг.

Ерөн есөн тэнгэр

Байгаль нуурын хойд талаар нутагтай Буриад бөө нарын дунд 99 тэнгэрийн тухай домог яриа хүчтэй дэлгэрч байсны 55-ыг барууны, 44-ийг зүүний тэнгэр хэмээн хоёр хэсэгт хувааж, барууны 55 тэнгэрийг 50-ийг нь залбирдаг, 5-ыг нь тахидаг, зүүний 44 тэнгэрийн 40-ийг залбирч, 4-ийг нь тахидаг гэх мэт нарийн зохион байгуулалт, ажил хэргийн хуваарьтай байжээ хэмээн тайлбарладаг. Энэ үзэл санаа 19-р зууны сүүлчээр Ар Монголд шарын бөөгийн мөргөлийн Даян дээрхийн хийдийг байгуулсан /1864 он/ үед дэлгэрч эхэлжээ.
 
Хар зүгийн бөө
 Монголын харын бөө нар өрлөг есөн тэнгэрийн дотроос төрийн сүлд тэнгэр, гал голомтын эзэн тэнгэр, зон тэнгэр, эцгийн тэнгэрүүдийг тахиж тайдаг бөө нарыг хар зүгийн бөө нар гэдэг. Шарын бөө мөргөлтнүүд ерэн есөн тэнгэрийнхээ зүүний “ДӨЧИН ДӨРВӨН ХАР ТЭНГЭР” гэгчийг тахиж тайдаг бөө нарыг хар зүгийн бөө гэдэг.
Харын зүгийн онгодын дуудлага:
Хүний махан хүнстэнгүүд
Хүрэл чулуун зүрхтэнгүүд
Ханан хадан гэртэнгүүд
Хайр чулуун зуслантангууд
Гал могой ташууртангууд
Галзуу чонон дүнгэртэнгүүд
Ирэхдээ ирэн гэлэн хүнстэнгүүд
Буцахдаа буман гэлэн хүнстэнгүүд
Ганжуур данжуур түлээтэнгүүд
Гавжин толгой молцогтонгууд...

Хар тэнгэрүүд

Монгол бөөгийн шашны үзэлээр аль нэгэн үед байсан хүний сүнс биш лус савдагийн эздийн хүч нэмэгдүүлсэн амин гүйдэл онгодын дэргэд бие даан тусгай оршиж байгааг тэр онгодын хар тэнгэр, бүр дангаараа оршиж байгааг бас /хэний ч дэргэд биш бие даасан/хар тэнгэр хэмээн үздэг байна. Хар тэнгэр хэд ч байж болдог юм байна.

Хартай бөө

Монгол харын бөө нарын нэг хэсэг нь хараал зүхэл үйлддэг бөгөөд тэднийг хартай бөө гэдэг. Хартай бөө нарын үйлс нь хар учир түүнийгээ сэтгэл зүйн үүднээс цайруулан "цагаан бөө","цагаан зайран", "цагаан удган" гэх мэтээр нэрлэдэг байжээ. Хартай бөө нарын ирээдүйн бүрхэг, үр удам нь богино настай гэдэг ажээ.

Харын бөө

Монголд дэлгэрч ноёрхсон шарын шашныг хүлээн зөвшөөрч чадаагүй Монгол бөөгийн ертөнцийг үзэх үзэл, язгуураа хэвээр нь хадгалж ирсэн бөө нарыг харын бөө гэнэ.

Харсан тэнгэр

Хөх тэнгэр нь нэг талаар дэлхий агаар мандалд болж байдаг юмс үзэгдэл, газрын үржил шимд өгөөжөө өгч нөлөөлөн бүх хүн амьтанд харагдаж байдаг бол нөгөө талаар орчлон орчлон хорвоо хийгээд хүний үйл ажиллагааг зохицуулан бүх хүнийг нэг бүрчлэн харж, түүнийгээ манаж байдаг "хий ухаар юм"-ыг харсан тэнгэр гэж Монгол бөө нар үздэг.

No comments:

Post a Comment